etoim.mn
photos/9.jpg

Өнөөдөр Төрийн ордны иргэний танхимд УИХ-ын гишүүдэд үзүүлсэн С.Зоригийн аллагын хэргийн сэжигтнүүдийг хууль хяналтын байгууллагууд эрүүдэн шүүж байгаа бичлэгийг сэтгүүлчдэд хаалттай үзүүлэх гэж байгаа талаар бид мэдээллэсэн билээ. 

Хорин долоон минут орчим үргэжлэх тус бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлж дууссаны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулж байна.

"Тэрээр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд би албан ёсоор уучлалт гуйж байна. Сэжигтнүүдийн ар гэр тэр тусмаа тэдний эцэг эх үнэхээр их шаналж байгаа. Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Энэ гурван хүнийг амьд байхад хүүхэд нь алуурчин биш гэдгийг ойлгуулахыг хичээн ажиллаж байна. Тус хэргийг шийдвэрлээд гурван жил гаруй, би энэ хэргийг яриад хоёр жил гаран болж байна.

Мөн тэр "Паар" гэдэг залуугийн ах н.Нэргүй энд миний хажууд сууж байна. Нэргүйгээс зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд ярилцлага авсан байсан. Тухайн яриллаганд надад мөн хууль хяналтын байгууллагад ихээхэн гомдсон тухай гарсан байсан. Тиймээс би албан ёсоор уучлал гуйх гэж түүнийг энд авч ирлээ. Бурхан болсон хүнийг хэрэгтэн болгохын тулд нэг хүнийг гэрчээр татсан байдаг.

Тэр гэрч нь 1998 онд Амгаланбаатар ах бид гурав хамт ууж байхад н.Амгаланбаатар ах хот орж захиалагч нараас мөнгө авсан гээд өврөөсөө багсайсан мөнгө гаргаж ирээд "Паар" ахын ХҮҮХДҮҮДЭД нь мөнгө тараасан гэж ярьсан байдаг. Би бичиг баримт дээр бичигдсэн зүйлийг үг бүрчлэн хэлж байгаа юм шүү. Гэтэл талийгаач залуугийн том охин 1999 онд удаах нь 2001 онд төрсөн. Үүнээс үзэхэд л тэр мэдүүлэг  худлаа нь нотлогдож байгаа юм.

2015 оны гуравдугаар сарын 31-нд Содномдаржаад эрүү үүсгэж, 30 хоногийн дараа Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан бадаг. Ингээд 8 дугаар сард тэднийг хориод 9 дүгээр сард шүүхээр орж улмаар тэднийг Ганц худгийн хамгийн чанга дэглэмд хорьсон. 

Шүүхийн шийдвэр гарсны дараа прокурор тэдэнтэй хэнийг ч уулзуулж болохгүй гэсэн бичиг өгөөд дарамтлаад байсан. Хуулиараа бол шүүхээр шийтгүүлсэн хүнтэй уулзахад зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг. 

-Хууль хяналтын байгууллага ийм шударга бус ажиллаж, хэдэн мянган хүнийг хилсээр шийтгэж байгааг мэдэх боломжгүй болжээ. Системийг шинэчлэл хийх талаар Та ямар байр суурьтай байна вэ? 

-Жирийн хүмүүсийн ердийн хэрэг ном журмаараа шийдэгдээд явж байгаа. Монголд гарч байгаа нийт гэмт хэргийн 50 хувийг хулгай, 35 хувийн хүчирхийлэл байдаг юм. мөнгө төгрөг, эрх мэдэлтэй холбоотой цөөн хувь эзлэх гэмт хэрэгт л ийм асуудал гардаг. Нийтээрээ ийм болсон гэж ойлгож болохгүй. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нар Ерөнхийлөгч байх үедээ хууль шүүхийн байгууллагын үйл  ажиллагаанд оролцдоггүй байсан юм. Асуудал 2012 оноос гаарсан. -Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хилсээр шийтгэгдсэн бол одоо тэдний хохирлыг хэрхэн барагдуулах вэ?  

-Хохирлын тухайд хохирсон хүмүүс өөрсдөө гомдлоо гаргаад, түүний дагуу асуудлыг шийдэх байх. Амгаланбаатар одоо үнэнээ хэлээд эхэлсэн. Би мессэж бичиж чадахгүй. Энэ хүмүүсийг хийгээгүй хэргийнх нь төлөө шийтгэсэн гэж өргөдлөө гаргаад эхэлсэн. Би . мессэж бичиж чадах ч үгүй, тэр мессежийг хуулийнхан бичлэг байсан. Ямар мессэж явуулдаг байсныг би мэдэхгүй гэж хэлсэн шүү дээ. 

-Бичлэгтэй холбогдуудан тагнуулын ажилтан бичлэгийг сэргээж үзүүлсэн гэлээ. Чухам хэн бичлэг хийж, хэн устгаад яаж сэргээсэн юм бэ?

- Тэр мөрдөн байцаалтын нарийн юмыг хэлмээргүй байна. Өөрийнхөө сервер дээрээс сэргээсэн гэсэн үг. Тийм юм болж байгааг ажлын хэсэг камераар хараад сууж байсан гэсэн үг. мөн энэ хэргийг шалгах явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллаагүй байсан. Шөнө шүүхийн шийдвэрийнхнийг хөөж явуулчихаад сэжигтэн Чимгээгийн өрөөнд хүн оруулсан байх.

- Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлэх үү?

-Засгийн газар бичлэгийг улсын нууцаас гаргасан. Гэхдээ ер нь их эвгүй бичлэг. УИХ-ын гишүүд бичлэг үзээд шоконд орчихсон байсан. Зарим нь бичлэгийг гүйцэд үзэлгүй дундуур нь гарсан. 

- Амгаланбаатар гэдэг хүн сэжигтэн Содномдаржаад бичсэн мессэжнээс ажиглахад хажууд нь харж байгаа юм шиг хийж байгаа үйлдлийг нь хараад сууж байгаа юм байсан тухай эхнэр нь ярьсан байдаг. Содномдаржааг камераар хараад сууж байсан юм болов уу?

- Амгаланбаатар нэлээд удсаны дараа энэ балай юмнуудаа ярьж эхэлсэн. 2014 он гараад мессэжүүд цувж эхэлсэн. Амгаланбаатар гэгч  өөрөө гар утас ашиглаж чаддаггүй гэсэн. "Намайг суулгачихаад миний хажууд  Чимгээ, Содномдаржаа руу утсаар яриулаад мессэж бичээд сууж байдаг байсан. Би мэдэхгүй" гээд байгаа. 

Амгаланбаатар сургуульд олигтой сураагүй хүн. Гэтэл тэр мессэжүүдийг криллээр бичсэн байсан бөгөөд нэг ч үг үсгийн алдаа байдаггүй юм.

2000 оноос хойш огт ашиглаагүй зоорийн давхрыг ашиглаж, тагнадаг төхөөрөмжүүдээ суурилуулсан байсан. Бас энэ ажлыг Тагнуулын байгууллагад дэслэгч байж байгаад гэнэт дэвшээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хурандаа болсон хүн зохион байгуулсан. Би түүнийг халсан. Тэр хүнийг хорих гэхээр прокурорууд хамгаалаад байгаа.

-Хэрэгтэн, гэрч, гээд яриад байгаа. Гэхдээ тус хэргийн захиалагч хэн байсан талаарх мэдүүлэг байгаа юу?

-Захиалагч, зуучлагч, хамжигч гэж байгаа. Мөнгө төгрөг өгсөн, авсан талаар худлаа зүйл зөндөө. Нэг болохоор  цаасан дугтуйтай мөнгө гээд, нэг бол чемодантай мөнгө болчихоод байдаг. Үүнд нэр холбогдсон хүмүүсийг дуудаж асуугаагүй. Шууд л яллачихсан.

 

-Хэргийн захиалагч хэн байсан талаар мэдүүлэг байдаг уу?

-Захиалагч, зуучлагч, хамжигч гэж байгаа. Мөнгө төгрөг өгсөн, авсан талаар худлаа юмнууд зөндөө байна. Мөнгө нэг бол цаасан дугтуйтай, нэг бол чемодантай болоод яригдаад байдаг. Үүнд нэр холбогдсон хүмүүсийг дуудаж асуугаагүй. Шууд л яллачихсан.

- Г.Эрдэнэбат гэдэг хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Цаашаа хариуцлага тооцох уу, Хурц гэдэг хүн яах вэ?

- Б.Хурц, Г.Эрдэнэбат нар аль аль нь шалгагдах ёстой. Энэ хоёр хүн гардаж энэ бүхнийг зохион байгуулсан.

- С.Зориг агсны эхнэр Булган гэдэг хүн хохирогч юм уу, яллагдагч юм уу. Шалгагдаж байгаа статус нь юу юм бэ?

- Булганы хувьд би ч ойлгохоо байсан. Хохирогч байснаа, сэжиглэгдэж 10 сар хоригдсон. Хоригдож байхдаа энэ хүмүүсийг алуурчин биш гэдгийг хэлсэн. Ингээд Булганыг шүүх хуралд оруулахгүй, дээр үед өгсөн ам зургаар нь шийтгэсэн.

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх