Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1543562858_tsets.jpg

Өчигдөр орой УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас  өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэж, батлав.  

Уг хууль батлагдан хэрэгжсэнээр эцэг хуулийн хэд, хэдэн заалтыг ноцтой зөрчөөд зогсохгүй, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах үйл ажиллагаа болж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн засаглал биш, улстөрийн засаглал бий болж эхэллээ гэсэн шүүмжлэл гарав. Тиймээс ч өчигдөр Ардчилсан Үндсэн хуулийг оршуулчихлаа гэж хуульчид халаглаж эхлэв.  

Дээрх асуудлаар өнөөдөр Нээлттэй нийгэм форумын танхимд хуульч, судлаачид уулзалт зохион байгуулав. Энэхүү уулзалтаар “Шүүгчийн хараат бус байдлын баталгаа” сэдвээр судлаачдын зүгээс сүүлийн үед өрнөж буй үйл явдалд тайлбар өгөх, холбогдох судалгааг танилцуулсан юм.  

Үндсэн хуулийг үгүй хийх зорилготой дээрх хуулийн төслүүдийг хуульч судлаачид эсэргүүцэж байгаа бөгөөд эцсийн гол найдвар нь ҮХЦ-д хандахаар болжээ.  

Энэ талаар хуульчид 1000 хүний гарын үсэг цуглуулж, цэцэд мэдэгдэл гаргахаар боллоо. Гэхдээ гаргасан мэдэгдэлд маргаан үүсгэх эсэх нь бас эргэлзээтэй байгаа  юм. Яагаад гэвэл ҮХЦ хараат бус байж шийдвэр гаргах нь тун эргэлзээтэй байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх