etoim.mn
photos/20604a67bccb1952d3b0b6da523918b4-1-600x338.jpg

Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд өчигдөр буюу 2019 оны 03-р сарын 27-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ТЭРБЭЭР:

“Хуулийн хэлэлцүүлгийн явцыг та бүхэн харсан. Гишүүд Үндсэн хууль зөрчлөө гээд байсан ч, хууль зөрчсөн эсэхийг гишүүд биш цэц мэднэ. Үндсэн хууль зөрчөөгүй талаар би мэдээлэл хийсэн.

Томилгоог нь /Шүүх, Прокурор, АТГ/ хийдэг эрх бүхий хүмүүст зөвлөмж хүргүүлж байгаа болохоос томилгоог нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хийж байгаа хэрэг ерөөсөө байхгүй.

Тухайлбал, прокурорын тухай хуулийн 46.6-д зааснаар ҮАБЗ-өөс С.Зоригийн хэргийг шийдвэрлэхдээ ийм алдаа гаргасан байна гээд ҮАБЗ зөвлөмж гаргаад томилдог эрх бүхий субьект болох Ерөнхийлөгчид буцаана. Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөнө. Харин хариуцлага алдсан тохиолдолд огцруулахдаа Ерөнхийлөгч зөвшилцөхгүй. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хоёр өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх эсэхийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл шийднэ. Тэгээд Ерөнхийлөгч шийдвэр гаргана. Түүнчлэн “ҮАБЗ-ийн зөвлөмж гарвал заавал хэлэлцэнэ гэх өөрчлөлт орсон.

ҮАБЗ-ийн зөвлөмжийг томилгоо хийх эрхтэй байгууллагууд хүлээж авах эсэхийг өөрсдөө шийдэх учраас Үндсэн хууль зөрчөөгүй.

Ерөнхий прокурор болон орлогчийг огцруулах асуудлыг Ерөнхийлөгч хэн нэгэнтэй зөвшилцөхгүй шийднэ. Хууль шүүхийн байгууллагын 27 жилийн хүн тамлах үйл ажиллагаа зогсоогүй. Хуулийн байгууллагад ард иргэдийг итгэлгүй болгож, улмаар төрд итгэлгүй болгож байна. Энэ үүднээс ҮАБЗ оролцож эхэлж байна” гэлээ.

Мөн тэрээр, Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүлсэн А.Цэрэнсодном гэдэг хүний томилгоог буцааж байгаа талаар мэдээллэв. Тодруулбал, түүнтэй холбоотой бичлэг илэрсэн тул ийнхүү нэрийг нь татна гэж мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх