etoim.mn
photos/1eb8b8774c038160d254d237aef62580.jpg

Ухаалаг гар утас хэрэглэдэг таван эмэгтэй тутмын нэг нь, эрэгтэйчүүдийн хувьд найман хүн тутмын нэг нь улам ядарч, бүтээлч байдал нь буурдаг болохыг Австралийн судлаачид тогтоожээ.

“Queensland” технологийн их сургуулийн мэргэжилтнүүдийн удирдан явуулсан гар утасны хэрэглээний судалгаанд Австралийн 18-83 насны 709 хүн оролцжээ. 13 жилийн өмнө явуулж байсан ижил төрлийн судалгаанд үндэслэн тэднээс хэд хэдэн асуулт асуусан байна.

Судлаачид “Technoference” буюу технологиос үүдэлтэй харилцааны саадын талаар судалснаар, нойргүйдэх, бүтээлч байдал буурах, жолоо барих үед үүсэж болзошгүй эрсдлийг нэмэгдүүлэх, бие өвдөх зэрэгт ухаалаг төхөөрөмжийг буруутгах хүмүүсийн тоо ихээхэн нэмэгдэх болсныг тогтоожээ.

Доктор Оскар Овиедо-Треспалакиосын ахлан явуулсан судалгаанд тэмдэглэснээр, технологиос үүдэлтэй харилцааны саад нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст болон бүх насныхны дунд нэмэгдсээр байгаа нь ажиглагдсан байна.

О.Треспалакиосын хэлснээр, энэ оны эцэс гэхэд дэлхий даяарх ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 2.5 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа нь технологиос үүдэлтэй харилцааны саад улам дордож болзошгүй нөхцөл байдлыг үүсгэх ажээ.

"Сүүлийн хэдэн жилийн хугацаанд технологийн инноваци хурдацтай хөгжсөнөөр өнөөгийн гар утасны технологид ихээхэн өөрчлөлт орж, гар утас хэрэглэгчдийн амьдралыг асар их хөнгөвчилсөн боловч сөрөг үр дагаврууд гарах болсон. Үүнд ядаргаа, зарим тохиолдолд эрүүл мэндэд сөрөг нөлөө бүхий аюултай зан авир гаргах, жолоо барих үед аюулгүй байдалд эрсдэл учруулах зэрэг багтдаг" гэж судалгааны багийн ахлагч хэлсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх