etoim.mn
photos/ardchilsan nam.png

АБЗ-өөс шүүх, прокурор, АТГ-ын дарга нарыг томилох тухай хуулийн төсөл  санаачилсныг УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл Үндсэн хуультай харш үйлдэл хийж, хууль эрх зүйн ноцтой үр дагаварт хүргэх гэж байгаа гэж мэдэгдлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

"Үндсэн хуулинд шүүх, прокурорын байгууллагын удирдлагыг хэрхэн яаж томилох тухай тодорхой заасан байдаг. Хууль шүүхийн байгууллагууд сонгох, сонгогдох улс төрийн институцитэй, тэр нь хараат бус хөндлөнгийн гуравдагч этгээд оролцохгүй байхаар хуульчлагдсан байдаг. Энэхүү үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа нь буруу үйлдэл.

Үүссэн нөхцөл байдал олон нийтийн дургуйцэл, эгдүүцлийг хүргэж байна. Ардчиллыг устгах үйл явцыг хуулийн өөрчлөлтөөр хийж болохгүй. Ард түмний тунхаглаж хийсэн хуульд гарч хүрч болохгүй. Ардчиллыг хамгаалах уу, коммунизмыг тогтоох уу, дарангуйлагчийг төрүүлэх үү. гэдгийг ард түмэн өөрсдөө шийдэх эрхтэй.

УИХ-ын даргад хандаж хэлэхэд, их хуралтай энэ үйл явдал руу гулсан орж болохгүй. УИХ, ЗГ-ын сүүлийн үйл ажиллагаа бүхэлдээ шүүхийн үйл ажиллагаа болсон. Сүүлдээ Шүүхийг өөрөө шүүдэг болсон. УИХ-ын дарга ҮАБЗ-өөс гарах хэрэгтэй. УИХ бие даасан шийдвэр эрхтэй байгууллага. УИХ-ын дарга ҮАБЗ-д ороод, УИХ-ын бүрэн эрхийн эсрэг шийдвэр гаргаж болохгүй.

Хөндлөнгийн ямар нэгэн нөлөөллөөр ажлаа хийх нь утгагүй. Ямар аймхай, амин хувиа хичээсэн юм бэ. Шүүх прокурорын байгууллагад шударга хүн олон байгаа гэдэгт итгэдэг" гэж ярилаа. 

Мөн С.Зоригийн хэргээр 20 жил улс төржлөө. Бүх үйл явцыг АН-тай хамаатуулж, буруутгаж байгаа нь харамсалтай. Өнөөдөр энэ хэргийг хэн хөдөлгөж, хаашаа хөтлөгдөж байна вэ гэдгийг дүгнэх цаг болсон. Энэ хэргийг илрүүлэхийн тулд олон хүн хэлмэгдсэн, олон хүн эрүүдэн шүүгдсэн. Захиалагч, гэмт хэрэгтэн, гэрч нь тодорхой бус болж улам бүр замхарлаа. Ц.Нямдорж хорин жил хуулийн байгууллагыг толгойлохдоо юу хийсэн бэ. Үүнийгээ ард түмэнд тайлагнах цаг болсон.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнөөдрийн их хурлын гишүүд 60 тэрбумын схемээр бүрдэж гарч ирсэн. Үүнийг бүх шатны хүмүүс нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Энэхүү схемээр мөнгөө төлж гарч ирсэн гишүүд бүгд нэг хэмжээтэй зээл авснаар илэрснийг та нар мэдэж байгаа.

Өнөөдөр тэр хүмүүс ҮАБЗ-ийн зөвлөмж гаргах нэрийлдлээр Үндэсний аюулгүй байдалд шууд халдаж, ноцтой байдал үүсгэж байна. ЖДҮ-д барьцаалагдсан УИХ-ын гишүүд өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан засаглалын хэм хэмжээг эвдэхээр явж байна. Тэд өнөөдөр хууль хүчний байгууллагын удирдлагуудыг сольж байгаад өөрсдийн ЖДҮ-г баллуурдах гэж байна. ЖДҮ-гээ ингэж л аргалах гэж байж.

-УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Эрх баригчид МАНАН мафийн бүлэглэлээс гарахыг хүсэхгүй байна. Эрх барьж буй 65 суудалтай хүмүүст үүнээс гарах бүх эрх мэдэл бий. Яагаад заавал үүнд ерөнхийлөгчийг оролцуулж, хууль өргөн бариулж байгааг ойлгохгүй байна. Зөвхөн нэг хэргийн талаар ХЗДХ-ийн сайд яваад байгаа юм бэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх