etoim.mn
photos/fe2bd96ce1b96427e4984522742553e0.jpg

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

шууд үзэх ...

Тус хурлын үеэр АН ирэх дөрөвдүгээр сарын 5-нд ард иргэдтэйгээ хамтран жагсаал зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ардчилсан нам нэр бүхий гишүүдээ намаасаа хөөснөөс хойш УИХ-д бүлэггүй болсон бөгөөд энэхүү жагсаалаар дамжуулан улс орны тулгамдсан асуудлыг иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулж одоогийн Засгийн газраас хариуцлага нэхэхийн тулд жагсахаас өөр аргагүй боллоо. "Өнгөрсөн гурван жилийн хугацаанд МАН сонгогч иргэддээ амалсан амлалтаа биелүүлэхийн оронд дотоод зөрчлөө хэлэлцээд дууссан бөгөөд одоо хэр нь  улс орны эдийн засгийг хөгжүүлэх урагш харсан  дорвитой бодлого төлөвлөгөө хэрэгжүүлээгүй л байна. Энэ хугацаанд эдийн засаг өсөлттэй байсан нь дотоодын аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, гадаад зах зээлийн таатай нөхцөлтэй л холбоотой. Тиймээс үүнийг Засгийн газрын ажилтай хамаатуулж ойлгох хэрэггүй. 

Өмнө нь МАН сонгуулиар "Таны гэдсэнд байгаа төрөөгүй хүүхэд чинь 15 сая төгрөгийн өртэй" хэмээн иргэдийг айлгасанаар сонгуульд ялалт байгуулан гарч ирсэн. Гэтэл өнөөдөр нэг ч томоохон бүтээн байгуулалт хийгээгүй мөн өнөөх нэг хүнд ногдох өрийн хэмжээ 23.3 сая төгрөгт хүрчихсэн байна. Өр төлбөр бараг төлөгдөөгүй байхад 4.4 тэрбум төгрөгөөр Засгийн газрын өрийг нэмэгдүүлсэн. Түүгчлэн иргэдэд татвар нэмэхгүй гэж амалсан ч ганцхан удаагийн чуулганаар 7-8 төрлийн татвар нэмчихсэн. 

Тиймээс дараагийн сонгууль хүртэлх үлдсэн жил орчмын хугацаанд ард түмний орлого, эдийн засгийн өсөлтийг бодитой бий болгосон бодлого явуулах ёстой" гэсэн юм. 

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай: Хамгийн гол нь Монгол Улс ШХАБ-ын гишүүнээр элсэхийг АН хэзээ ч дэмжихгүй гэдгийг хэлмээр байна. Учир нь  ШХАБ-т элсэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн хүмүүс бүгд ЖДҮХС-аас зээл авсан гишүүд байгаа нь ихээхэн сэжигтэй байна гэлээ. Тиймээс АН ямар ч тохиолдолд Монгол улсыг ШХАБ-т элсэхийг зөвшөөрөхгүй гээд тус намын энэхүү саналыг дэмжиж байгаа иргэдийг өөрсөдтэй нь нэгдэхийг уриалсан юм. Ингэснээр зуун жилийн өмнө эх орноо худалдаж байсан шиг үйл явдлыг давтахгүй байж чадна. Бид энэ асуудлыг эцсээ хүртэл эсэргүүцэх болно. 

Бид уг  жагсаалаараа Засгийн газарт буюу эрх баригч намд дараах гурван асуудлаар шаардлага тавьж байна.

1. 2016 оны сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэх

2. ЖДҮХС-аас зээл авсан гишүүд болон 60 тэрбумтай холбоотой хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж

3. ШХАБ-ын гишүүн орноор элсэхийг эсэргүүцэх болно.

Мөн энэ үеэр БЗД-ын нөхөн сонгуульд АН оролцоогүй бөгөөд энэхүү сонгууль өөрөө хууль зөрчиж байгааг мэдэгдсэн юм. Харин Хэнтий аймгийн нөхөн сонгуульд хуулийн дагуу оролцохоо мэдэгдлээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх