Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/НЭР_b.jpg

Казахстаныг 30 гаруй жил удирдсан Нурсултан Назарбаев өнгөрөгч долоо хоногт өөрийн хүсэлтээс албан тушаалаасаа огцорч буйгаа зарласан билээ. 

Назарбаев ямар шалтгаанаар эрх мэдлээсээ татгалзсан нь өнөөг хүртэл нууц байгаа бөгөөд иргэд болон хэвлэлийнхэн түүнийг "хүнд өвчин туссан" хэмээн таамаглажээ. Гэхдээ уг мэдээллийг албаныхан батлаагүй байна. 

Казахстаныг орчин үеийн улс болгоход голлох үүргийг гүйцэтгэсэн Нурсултан Назарбаевыг ачийг үл мартан түүний нэрээр нийслэл Астана хотыг нэрлэхээр болсон юм. Ингэснээр энэ сарын 23-наас эхлэн Астана хотыг Нурсултан хэмээн нэрийдэж эхэллээ. 

Ерөнхийлөгчийг түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Касым-Жомарт Токаев нийслэл хотын нэрийг өөрчлөх тухай зарлигт гарын үсгээ зурж, баталгаажуулсан талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба орон даяар тунхаглав. 

Өдгөө 78 настай Назарбаев Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусан ч улс төрийн амьдралаа төгсгөх бодолгүй буй аж. Учир нь тэрбээр Үндэсний аюулгүй байдлыг дарга болон эрх баригч Нур Отан намын даргаар үргэлжлүүлэн хаших гэнэ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх