Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/засгийн газар_b.jpg

Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Тодруулбал, С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн талаар  хуралдаж байна гэдгийг эх сурвалж хэллээ.

Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уг хэргийн талаар ноцтой зүйл хэлсэн юм.

Тэрбээр  “С.Зоригийн амь настай холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь тодорхой болж байгаа. Энэ асуудлыг аюулгүй зөвлөлд мэдээлэл өгөх байх. Хоёр тагнуулын ажилтан, энэ бүхнийг зохион байгуулахад гар бие оролцсон хүн хоригдсон. Би сайдын ажлаа авсны дараа нэг хүнийг ажлаас халсан. Энэ бүхэн учиртай. Одоо яг тэр хүн шалгагдаж байгаа. Монголд цаашид үеийн үед 37 оны хэлмэгдүүлэлт хэзээ ч болохгүй гэж бодож байна. Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь харах гэж би очиж уулзсан. Өчигдөр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хоёр хүний ар гэрээс Монгол төрийн өмнөөс уучлал гуйж байна, би ер нь уучлалт гуйж байсан хүн биш шүү. Цаашид системийн чанартай өөрчлөлт хийх шаардлагатай байна” гэдгийг хэлсэн.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх