etoim.mn
photos/content_baingiin_horooo.jpg

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар ЗХЖШ-ын даргад нэр дэвшигчийг томилохыг дэмжих асуудлыг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргаар генерал А.Ганбатын нэрийг дэвшүүлээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Генерал А.Ганбат Монголын зэвсэгт хүчний шилдэг дарга нарын гараар бэлтгэгдсэн. Гадаадад цэргийн сургуулийг алтан медальтай төгссөн, цэргийн шинжлэх ухааны доктор хүн. Олон улсад Монголын зэвсэгт хүчний гүйцэтгэж байгаа үүрэг өндөр байгаа. Бид энэ үйл ажиллагааг цаашид өргөтөх, цэргийн анги салбаруудыг бэлтгэх шаардлагатай. Дотоодын цэргийн ангиудын зэвсэг  техникийг сайжруулж, эх орноо батлах хамгаалахад бэлтгэх хэрэгтэй байгаа. Барилгын инженерийн ангиудыг эх орны бүтээх байгуулалтад оролцуулах Ерөнхийлөгчийн саналд та ямар байр суурьтай байна вэ?

Нэр дэвшигч, генерал А.Ганбат: Миний өмнө ажиллаж байсан дарга, удирдлагуудын энхийг дэмжих ажиллагааны үр дүн та бүхэнд харагдаж байгаа. Үүнийг үргэлжлүүлэн явуулна. Кибер аюулгүй байдалтай холбоотой бодсон зүйл байгаа. Хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг цэрэг-нэг бүтээн байгуулалт” төслийг дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Нэр дэвшигчид амжилт хүсье. Дотооддоо зэвсэгт хүчний удирдлагууд хариуцлагагүй үйлдэл их гаргаж байна. Албан үүргээ гүйцэтгэж байсан цэрэг амиа алдлаа. Өмнөх Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээх зүйл ярьж байсан. Батлан хамгаалахын сайд улс төрийн албан тушаалтан. Цаашид цэргийн анги нэгтгэлүүдийн сахилга батыг дээшлүүлэхэд ямар бодлого барьж ажиллах вэ?

Нэр дэвшигч, генерал А.Ганбат: Бидэнд ололт амжилт байна. Давхар бодох, хэрэгжүүлэх арга хэмжээ байна. Цэргийн ангид осол, зөрчил гарсанд харамсаж явдаг. Цаашид анхаарах зүйл дээр судалгаа хийж ажиллана. Зэвсэгт хүчин Монгол Улсын нийгмийн нэг салбар хэсэг. Энд янз бүрийн хүмүүжил, төлөвшилтэй хүмүүс алба хаадаг. Бид тэднийг төлөвшүүлэх, эх оронч үзлийг суулгахад анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Төрийн сүлдэндээ үнэнч, ёс зүйтэй байгаарай. Хувь, хувьсгалаа ялгаарай. Томилсон хүндээ биш төрийн сүлдэндээ үнэнч ажиллараарай.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар ЗХШЖ-ын даргаар А.Ганбатыг томилохыг дэмжлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх