Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/negjleg.png

Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Х.Болдбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийсэн гэх мэдээлэлд тайлбар өглөө.

Түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар гэдгээр нь хүмүүс таних биз.

Тэрбээр Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллага дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн гишүүдийн цуглуусан уран зургийн архивыг шалгасан. Учрыг нь тодруулахад Их тэнгэр цогцолбор, Маршал цогцолбороос 20 гаруй уран зургууд алга болсон танай архивд байж магадгүй байна гэж хэлсэн. Хуулийн дагуу нэгжлэг хийх зөвшөөрөл байгаа эсэхийг тодруулсан. Гэвч цагдаагийн байгууллага нэгжлэг хийж эхэлснээс хойш нэг цаг гаруй хугацаа өнгөрсний дараа Хан-Уул дүүргийн прокурорын зөвшөөрөл ирсэн гэж ярилаа. 

Үргэлжлүүлэн ярихдаа “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд бус Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивт нэгжлэг хийсэн. Ингэхдээ алга болсон гэх зургуудтай ойролцоо 10 зургийг хураасан. Мэргэжлийн хүмүүс болон шинжилгээ хийдэг хүмүүст шинжлүүлэхээр авч явсан. Их тэнгэрээс зураг алдагдсан эсэхийг би мэдэхгүй. Би анхны цалингаараа Юндэн Нансалмаа хоёрын зургийг худалдаж авч байлаа. Ер нь анхны цалингаасаа л зураг цуглуулж эхэлсэн дээ. Тухайн үед таван төгрөгийн үнэтэй байсан" гэж ярилаа. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх