Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/mahy.png

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян өчигдөр хэвлэлийн хурлын үеэр прокурор асан Ё.Сагсай хууль бусаар өөрийнхөө шалгаж байсан хүмүүсийг дарамталж, бэлгийн харьцаанд ордог байсан хэмээн мэдэгдэж холбогдох бичлэгийг маргааш үзүүлнэ хэмээн мэдэгдэж байсан билээ.

Тэрээр хэлсэн ёсоороо өнөөдөр тус бичлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд үзүүллээ. Хэдийгээр тус бичлэг нийтдээ 4-5 минут үргэлжлэх ч түүнээс  тодорхой хэсгийг хассан бөгөөд үүнийгээ хамт бичлэгт орсон эмэгтэйн эрхийг хамгаалж байна хэмээн тайлбарласан юм.  

Тухайн бичлэгт прокурор асан Е.Сагсай нэгэн эмэгтэйг бэлгийн дарамтад оруулсан, секс хийж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, бичлэг хийж байгаа хүмүүст холбогдох тодорхой нэг хэргийг маргаашийн дотор шийдэж өгнө хэмээн хэлж байгаа нь бичигджээ.

Шууд үзэх ... 

Э.Эрдэнэжамъян: Би өөрийн эзэмшсэн мэргэжил, энэ салбартаа хайртай. Гэхдээ өнөөдөр хууль, шүүхийн системд ажиллаж байгаа хүн хэнийг ч бэлгийн дарамтад оруулж, хэнийг ч хамаагүй ялладаг тогтолцоог халахын төлөө тэмцэх ёстой гэж үзэж байгаа учраас энэхүү бичлэгийг олон нийтэд үзүүлж байна гэсэн юм.

Түүнчлэн тэрээр бичлэгт бичигдсэн (дуу болон дүрс) хүмүүсийн талаар мэдээлэх боломжгүй бөгөөд хэрэв хууль хяналтын байгууллага шалгавал тэр үед бүрэн эхээр нь үзүүлнэ гэж нэмж хэлсэн юм.

Тэрээр үргэлжлүүлэн "Хамгийн нуугдмал,  илэрдэггүй, ирсэн ч баригддаггүй, баригдсан ч шүүгддэггүй УИХ-ын гишүүдтэй холбоотой хэргүүд хэрхэн шийдэгсэн” талаарх чимээгүй байна. Бид өнөөдөр үнэнийг хэлсэн хүмүүсээ хохироогоод, худлаа хэлснийг нь хаацайлдаг тогтолцоонд амьдарч байна. Тиймээс хууль шүүхийн байгууллагыг цэвэрлэхийн төлөө эцсээ хүртэл ажиллана гэлээ.

Мөн хэрэв прокурор асан Е.Сагсай энэхүү бичлэгийн талаар ямар нэг гомдол гаргаж,өөрийг нь гүтгэсэн гэж үзвэл хууль хяналтын байгууллагын өмнө шүүхийн өмнө уулзахад бэлэн гэлээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх