Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/94tgq59e_20190321130047-810x500.jpg

АНЭУ-ын Абу Даби хотноо дэлхийн 190 гаруй орны 7500 орчим тамирчид гуравдугаар сарын 14-20-ний өдрүүдэд чуулж, Тусгай олимпын наадамд өрсөлдлөө. Монголын 28 тамирчин, дасгалжуулагч нарын хамт оролцож өндөр амжилт үзүүллээ.

Оюуны ялгаатай хүмүүсийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бусдаас өөр биш гэдгийг тунхагладаг Тусгай олимпын наадам анх байгуулагдсан цагаас хойш 50 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ жил өргөн бүрэлдэхүүнтэй Абу Даби хотыг зорьсон манай багийнхан өндөр амжилтыг үзүүлэв.  Монголын баг гурван алт, долоон мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаар хаалтын ажиллагаанд бэлтгэж байна.

МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН АМЖИЛТ

Алт 

- Б.Элбэрэлт – 25 метрийн мэлхий сэлэлт

- Х.Балжинням – 100 метрийн гүйлт

- Э.Энхбаяр – 200 метрийн гүйлт

Мөнгө 

- Т.Балданхайням – жүдо

- У.Нинжбадам – ширээний теннис

- Б.Амарболд – ширээний теннис

- Э.Билгүүн – жүдо

- Э.Энхбаяр – 100 метрийн гүйлт

- М.Оргил, Б.Мягмарнаран – бадминтон /хосын төрөл/

- Хөлбөмбөгийн баг

Хүрэл 

- Ө.Амарсанаа – жүдо

- Э.Бямбажаргал – жүдо

- Б.Амарсанаа – бочче

- Х.Балжинням – бөөрөнцөг шидэлт

- Б.Мягмарнаран – бадминтон

- Э.Энхтуул – бочче

- Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ – ширээний теннис /дэмжин тоглогчтой/

- Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн – бадминтон /дэмжин тоглогчтой/

Шагналт байр 

- Э.Гүнжсүрэн – усан сэлэлт

- М.Оргил – бадминтон /ганцаарчилсан/

- А.Нямцэцэг – жүдо

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх