Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/55528674_334043343892467_6205747075750035456_n.jpg

Монголын тайз, дэлгэцийн гарамгай зүтгэлтэн, нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуугийн 70 насны ой энэ жил тохиож байгаа билээ. Тиймээс Улсын драмын эрдмийн театрын хамт олон нэрт найруулагч, жүжигчин, багш Г.Доржсамбуугийн мэндэлсний 70 жилийн ойд зориулан "Тэнгэр мэднэ" хүндэтгэл ёслолын арга хэмжээг энэ сарын 22-нд зохион байгуулахаар болжээ. 

Энэ үеэр түүний нэрэмжит гэрэл зургийн үзэсгэлэн гарах бөгөөд мөн "Арслан" цомын эзнийг тодруулах юм байна. Энэхүү Г.Доржсамбуугийн нэрэмжит "Арслан" шагналыг түүний гэр бүлийнхэн нь 1995 онд санаачлан улмаар Монголын театрын урлагийн шилдэг уран бүтээлчдэд олгож эхэлжээ.

Найруулагч Г.Доржсамбуу 1980-1990  оны үед Монголын театрын урлагийн нэгэн гол багана нь байж УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллахаас гадна "Найрын ширээний ууц", "Нора", "Нийгмийн санаа", "Туйлшрал", "Альбин", "Цусан тахилга", "Өрлөг жанжны өчил" зэрэг олон арван жүжиг, "Найрын ширээний ууц", "Монголын гурван өдөр" зэрэг дэлгэцийн бүтээлүүдийг найруулж байжээ.

Үүүгээр ч зогсохгүй тэрээр “Говийн зэрэглээ”, “Гарын таван хуруу”, “Ирэх хаврын цэцэг” зэрэг кинонуудад чавдарлаг тоглож тэрхүү дүрүүдээрээ Монгол түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн эгэлгүй нэгэн билээ.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх