Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/news_80482_1.png

Өчигдөр Цагдаагийн байгууллагаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын байранд нэгжлэг хийж хэд, хэдэн уран зургийг хураан авчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Уг үйл явдал болсон нь үнэн. Түүний уран зургуудтай холбоотой хэрэг үүссэн байж болзошгүй" гэх мэдээллийг өглөө.

Нэгжлэг хийхэд түүний өрөөнд 1000 гаруй уран зураг байсан гэх мэдээлэл байна.

Эргэн сануулахад: Ерөнхийлөгч Х.Баттулга экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан. Нийт 178 хуудас баримтыг АТГ нягтлан шалгаж буй. Энэ хүрээнд Ц.Элбэгдорж өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдөр АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн юм. Тэрбээр тухайн үед Ерөнхийлөгчийн бүрдүүлж өгсөн материалын хүрээнд Тавантолгойн асуудлаар гэрчийн мэдүүлэг өгснөө ярьж байв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх