etoim.mn
photos/a760880003e7ddedfef56acb3b09697f.jpg

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 75 гишүүний тав нь хүндэтгэн үзэх шалтгаанаар, дөрвөн гишүүн тодорхой шалтгаангүйгээр чуулганы хуралдаанд ирээгүй байгаа талаар УИХ-ын дарга танилцууллаа. 

Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хийсэн  бөгөөд тэрбээр гадаадын төсөл хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэхэд худалдан авалт 6 сараас нэг жилийн хугацаатай шалгаруулалт хийдэг. Ийнхүү хугацаа сунгаснаас 400-500 сая төгрөгийн алдагдал хүлээдэг талаар хэлж байна. Худалдан авалтыг цахим хэлбэрт оруулах, ногоон худалдан авалт хийх зэрэг олон давуу тал болж байгаа гэдгийг хэлэв. 

Гишүүд хэлэлцэж буй хуулийн төслөөр асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэлэлцэх асуудлын мэдээллийг ядаж өмнөх өдөр нь өгч баймаар байна. Өнөөдөр өглөө оруулж ирэх нь Дэгийн тухай хууль зөрчиж байна. Тендерийн тухай хууль МАН-д биш ард түмэнд зориулсан хууль байх гэж бодож байна. Монгол төрөөс хулгай хийдэг гурван арга байдаг гэж би боддог. Концесс, тендер, Засгийн газрын тогтоол. Тендер дээр хамгийн бага үнийн дүнг хэлж ялчихаад дараа нь үнээ нэмдэг. Ялж авах нь нэгдүгээрт чухал болчихоод байна. Үндэсний бүтээгдэхүүнийг авахад ямар зохицуулалт орох вэ. Хямд бараа БНХАУ-д байгаа. Нэг тор авахад материалын үнэ оёдлын үнэ гээд энд хийх нь БНХАУ-аас авахаас үнэтэй тусдаг. Тэгэхээр бид үндэсниий үйлдвэрийг дэмжиж, ажлын байр бий болгох ёстой. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

Ажлын хэсэг: Бага үнийг сонгож байгаа тал дээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд заалт бий. Бага үнийг сонгодог гэсэн буруу ойлголт нийгэмд байна. Заалт, шалгуураа хангасны дараа л үнэ ярьдаг. Ойлголтын зөрүүг арилгах үүднээс хоёр заалтыг нэгтгэсэн. Нэмэлт өөрчлөлтөөр үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр чанар стандартын шаардлага хангасан бараанд гадны компанийг оролцуулахгүй байх заалт, дотоодын үйлдвэрлэгчид давуу эрх олгоно, дотоодод үйлдвэрийн барааг импортоос тусад нь багцлах, ерөнхий гэрээгээр дотоодын үйлдвэрийг дэмжих зохицуулалтууд орсон. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Мэдээлэлгүй байна гэдэг О.Баасанхүүгийн саналтай нэг байна. Манай байнгын хороогоор ороогүй. Нэмэлт өөрчлөлт оруулах болсон шаардлага нь яг юу гэдгийг төсөл санаачлагчаас тодруулмаар байна. Яагаад тендерт шинэ байгуулагдсан компаниуд ялдаг юм бэ. Тендерт оролцож байгаа компани ЖДҮ бол 10 хувиар өсгөнө гэснийг 15 болгосон энэ хуульд яаж орсон бэ. Нийт тендерийн 10 хувийг ЖДҮ-д өгнө гэсэн хууль бий. Энэ заалттай яаж уялдаж байна вэ? 

Ажлын хэсэг: Дотоодын үйлдвэрийг дэмжих чиглэлээр 3-4 чиглэлээр өөрчлөлт оруулж байгаа учраас 10 хувийг 15 болгох шаардлагагүй гэж үзсэн. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хуулийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар хуулийг санаачилж, үндэсний үйлдвэрийг дэмжих чиглэлээр ажилласан. Энэ үед Засгийн газар дэмжих ёстой юм байна гэсэн байр суурьтай байсан тул хоёр хуулийн төслийг нэгтгэн хамтатгаад Засгийн газраас өргөн барьсан. Үндэсний үйлдвэрийг хэрхэн дэмжих вэ гэдэг хамгийн нэгдүгээр шалтгаан. Хуулийн төслөөр тендерийг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг бүрмөсөн хорьсон. Хамгийн бага үнийн санал, техникийн шаардлагыг нэгтгэсэн нь чанаргүй, стандартын бус зүйл хийх боломжгүй болно. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх