etoim.mn
photos/5c905535324ad2.53580453-810x500.jpg

Налайх дүүргийн Спортын нэгдсэн холбооноос "Налайх лиг-2019" бүх оддын тоглолтыг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээнийг сагсан бөмбөг, волейболын төрлөөр зохион байгуулсан бөгөөд нийтдээ 410 гаруй тамирчин өрсөлдсөн юм.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцож, баг тамирчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

"Налайх лиг-2019" бүх оддын тоглолтын үеэр улс төр, урлаг соёл, спортын алдартнуудын сагсанбөмбөгийн тоглолт боллоо.

Тус тоглолтод дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар ахлагчтай баг, МУСТА, жүжигчин Н.Ялалт ахлагчтай багууд өрсөлдсөн юм.

Налайх дүүргийн Спортын нэгдсэн холбооноос зохион байгуулсан бүх оддын тоглолтын

ВОЛЕЙБОЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ ЕВРО ЭКСПЕРСС багийн Өсөхбаяр

ВОЛЕЙБОЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ Налайх Ирээдүй багийн Анударь

ВОЛЕЙБОЛЫН Ирээдүйтэй ТОГЛОГЧ

Бизон Багийн Лхагвадулам

САГСАНБӨМБӨГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ТОГЛОГЧ БИЗОН АЛТАНЗУЛ

САГСАНБӨМБӨГИЙН УР ЧАДВАРЫН АВРАГА GR Friends багийн Анхаа

САГСАНБӨМБӨГИЙН АЛСЫН ЗАЙН ШИДЭЛТИЙН АВРАГА БИЗОН багийн Солонго

САГСАНБӨМБӨГИЙН АЛСЫН ЗАЙН ШИДЭЛТИЙН АВРАГА БИЗОН багийн Даваадорж

САГСАНБӨМБӨГИЙН SLAM DUNK АВРАГА БИЗОН багийн МӨНХ-ЭРДЭНЭ

САГСАНБӨМБӨГИЙН БҮХ ОДДЫН ТОГЛОЛТЫН ҮНЭ ЦЭНТЭЙ ТОГЛОГЧ БИЗОН багийн ОУХМ БУЛБУЛ

САГСАНБӨМБӨГИЙН БҮХ ОДДЫН ТОГЛОЛТЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ БИЗОН багийн МӨНХ-ЭРДЭНЭ

САГСАНБӨМБӨГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ТАМИРЧИН WOLVES Багийн тоглогч ХУЛАН

САГСАНБӨМБӨГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ТАМИРЧИН PHIONEX Багийн тоглогч СОЁНГИЙ

САГСАНБӨМБӨГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ТАМИРЧИН 89 багийн тоглогч МӨНХБАЯР

САГСАНБӨМБӨГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ТАМИРЧИН БИЗОН багийн тоглогч ОРГИЛ нар тус тус шалгарсан байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх