etoim.mn
photos/20180609_p1c1rh7j1dkol1juk1c5f1b4p1o5c1.jpg

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийж, Швейцараас Монголын талд С.Баярцогтын таван дансны мэдээллийг хүлээлгэж өгсөн гэж мэдээллээ. 

Тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын холбооны улсад хийх айлчлалын  бүрэлдэхүүнд явсан бөгөөд энэ хүрээндээ оффшортой холбоотой баримт авч ирсэн талаар олон нийтэд мэдээлэл хийсэн. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж байна гэж мэдээллээ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: УИХ-ын даргын айлчлал хийсэн бүрэлдэхүүн гуравдугаар сарын 15-нд Монголд ирсэн. Швейцараас Монголын талд С.Баярцогтын таван дансны мэдээллийг хүлээлгэж өгсөн. Энэ баримт нь ГХЯ-аас дамжигдан АТГ-т очно. Энэ чухал ач холбогдолтой мэдээлэл дарагдахаас сэргийлэх ёстой. 

Нийт таван дансны орсон, гарсан гүйлгээ гэхээр цаанаа өөр олон асуудал агуулж байх чухал ач холбогдолтой асуудал юм. Энэ ажил олон хүний оролцоотой хийгдсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцарын холбооны улсад хийх айлчлалын бүрэлдэхүүнд би өөрөө зорилгоо хэлж байж орсон. Иргэн С.Баярцогтын дансны хуулгыг авчрах асуудлыг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд мэдэхгүй. УИХ-ын дарга бид л мэднэ. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, О.Баасанхүү нар айлчлалын бүрэлдэхүүнд ямар ч үүрэггүй, төсвийн хөрөнгийг дэмий үрж явсан. 

С.Баярцогтын дансны хуулгыг авах асуудал айлчлалын хөтөлбөрт байгаагүй" гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх