etoim.mn
photos/ublife_1515364519.png

УИХ-ын Дэгийн тухай шинэ хууль ирэх хаврын чуулганаас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр гишүүд хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлж, хууль баталдаг болох юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга  Ц.Цолмонгоос дараах зүйлийг тодрууллаа.

- Өнгөрсөн оны намар баталсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ирэх сараас хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэж ажил ямар шатандаа явна вэ?

Ирэх дөрөвдүгээр сарын 5-наас хууль хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, гишүүд хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг болно. УИХ-ын Тамгын газар хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. Бэлтгэл ажлыг асар богино хугацаанд хийж, гүйцэтгэж байна. Зохион байгуулалтын хувьд хариуцлагатай, нямбай шаардлага тавигдаж байна.

Өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Ерөнхийдөө техникийн шийдлүүд нь гарчихсан. Хурууны хээ бүртгэх техникээ байршуулчихсан байна. Техник, программ хангамж нь шийдэгдчихсэн гэж ойлгож болно. Үндсэндээ тестэлж, шалгах л ажил үлдээд байна даа.

-Хөрөнгө санхүүгийн хувьд хэчнээн төгрөг зарцуулж байна вэ?

Нийт 600-гаад сая төгрөг шаардагдаж байна. Хамгийн бага үнээр л шийдэх чиглэл өгсөн. Өнгөрсөн оны аравдугаар сард хууль нь батлагдсан шүү дээ. Хөрөнгийн эх үүсвэрийг нь төсөвт суутгаж өгсөн.

- Санхүүгийн асуудлыг Солонгосын хөрөнгө оруулалтаар шийдэж байгаа гэх мэдээлэл байсан. Энэ ташаа мэдээлэл үү?

Тийм. Ямар ч гадны хөрөнгө оруулалт байхгүй. Манай санал систем нь Солонгосын хөрөнгө оруулалт, тусласмжаар хийгдсэн байдаг. Түүн дээрээ л нэмэлт программд нь өөрчлөлт оруулаад л суурилуулж байгаа юм.

- Гишүүдийн хурууны хээг хэзээнээс бүртгэж эхлэх вэ?

Маргаашнаас /өнөөдөр/ бүртгэж эхэлнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх