etoim.mn
photos/54279156_251920002422372_3633482198578888704_n.jpg

Тусгай олимпын наадмын зуны 15 дугаар наадмаас манай жүдочид хоёр хүрэл медаль хүртэж медалийн салхийг хагалсан. Гуравдахь өдөр жүдоч Т.Балданхайням маань мөнгөн медаль хүртэж амжилтаа ахиулсан бол боччегийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр өрсөлдөж буй Б.Амарсанаа хүрэл медаль хүртлээ.

Монголын багт оюуны бэрхшээлтэй 21 тамирчин, дэмжин тоглогч 7 тамирчин багтаж буй. Тэднээс хамгийн сахилгагүй нь Б.Амарсанаа. Хаана ч явсан л сониучирхаж, хэнтэй ч хамаагүй яриа өдөж, ямар ч сэдвээр чөлөөтэй ярилцаж чаддаг тэрбээр тэмцээний үеэр харин хамгийн мундаг сэтгэл зүйтэй тамирчин гэдгээ харуулдаг билээ. Тэрбээр тэмцээний талбарт гараад л сая хажууд сахилгагүйтээд явсан Амараа биш болчихно. Боччегийн спорт өөрөө мэдрэмж, ур чадвар, ухаан сорьсон спорт учраас тэр биз ээ.

Бочче нь хүчний спорт биш учраас оюуны бэрхшээлтэй тамирчид хичээллэхэд тохиромжтой. Тэмцээний үеэр гурван өнгийн бөмбөгөөр хоёр тамирчин тоглож өрсөлдөнө. Тамирчид улаан, ногоон дөрөв дөрвөн бөмбөгөөр өрсөлдөх бөгөөд цагаан бөмбөгт аль ойр бөмбөгөө ойртуулж чадсан нь ялна. Нийт 30 минутын турш өрсөлдөх бөгөөд энэ хугацаанд хэдэн ч удаа тоглож болно. Нэг тоглолтын үеэр нэг тамирчин хамгийн дээд тал нь 4 оноо авах боломжтой байдаг юм байна.

Тэмцээний үеэр хэд хэдэн тактик хэрэглэж тоглодог бөгөөд өрсөлдөгч талын цагаан бөмбөгтэй ойр очсон бөмбөгийг өөрийн бөмбөгөөр цохиж холдуулах зэрэг тактик ашигладаг аж.

Өнөөдөр боччегийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Э.Энхтуул маань сүүлийн тоглолтуудаа хийнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх