Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/18789414_1503495126369881_470055570_o.jpg

УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэнтэй холбогдуулан АН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. 

Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ээлжит бус чуулганаар анхаарал татаж байгаа хоёр зүйл бий. Нэгдүгээрт, татварын багц хуулиуд орж ирж байгаа. АН-ын бүлэг татварын багц хуулийг дэмжээд явах нь зөв гэдэг байр суурин дээр байгаа. Маргааш Сангийн яамны хууль боловсруулсан ажлын хэсгийг урьж санал солилцох гэж байгаа.  

Дараагийн нэг асуудал бол Ашигт малтмалын тухай хууль маш олон сар гацлаа. Хуулийн тодорхойгүй байдал бий болсон нь эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж байгаа. Тиймээс эрх баригчид энэ хуулийг нэг даруй нэг тийш нь болгох хэрэгтэй. 

Ээлжит бус чуулганаар ЗХЖШ-ын даргыг томилох саналыг Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан. Энэ асуудал дээр АН хуулийн дагуу явах ёстой гэдэг байр суурин дээр байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Татварын багц хууль шинэчлэгдэх зайлшгүй шаардлага байгаа. Өнөөдрийн манай төсвийн орлогын 80 гаруй хувь нь татварын орлогоос бүрдэж байгаа. Тэгэхээр одоо бүрдүүлж байгаа хэдэн компани дээрээ дарамт нэмэх биш орлогын бааз сууриа өргөтгөх, илүү олон ААН хамрагддаг системд орох нь зөв юм. Энэ өнцгөөс нь харах юм бол татварын багц хуульд хэд хэдэн сайжруулах зүйл байгаа" гэв.  

- АТГ-ын даргын бүрэн эрхийг хугацаа дуусгавар болсон гэж Ерөнхийлөгч оруулж ирсэн. Гэтэл Авлигын эсрэг хууль дээр дээрх үндэслэлээр чөлөөлж болохооргүй заалттай. Төрийн албан тухай хуульд болохоор Өмнөх албан тушаалтныхаа бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллана гэсэн заалт бий. Энэ хоёр хуулийн алинаар нь шийдэх юм бол? 

Энэ дээр хуулийн тайлбарыг хийж чадахгүй байна. Хэлэлцүүлэг явагдана. Хуулийн тайлбарыг хэн хийх вэ гэдэг асуулт тавигдах зайлшгүй нөхцөл бүрдэх байх гэж харж байна. 

- Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дээр АН-ын бүлгийн байр суурь хэвээрээ байна уу? 

АН Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэж үзээд ажлын хэсэгт хамтран ажиллаж байгаа. Гэхдээ эрх баригчдын хуваагдал Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахад эргэлзээ төрүүлж байна. Хэрэв Үндсэн хуулийг өөрчлөх бол ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх