etoim.mn
photos/a760880003e7ddedfef56acb3b09697f.jpg

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтсон.

Энэ дагуу өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 73 хувийн ирцтэйгээр нээлтээ хийж байна.

Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-д итгэх ард түмний итгэл муу байгаа учраас УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулсан. Парламентыг хариуцлагатай, сахилгатай ард түмний засаглах эрхийг хамгаалах Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг болсон. Шүүх эрх мэдлийг хараат бус ажиллах нөхцөл байдлыг бий болгохын тулд эрдэмтэд, судлаачдын багтай ажиллаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар батална. эрдэмтэн судлаачидтай хамтарсан 11 удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж, нийт 93 хуудас материал цугларсныг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. 

Төр иргэний харилцааны хариуцлагын гүүр нь парламент байх ёстой. Төрд хуулийн засаглал, хариуцлага ноёрхож байх ёстой гэдгийг парламент огоорч болохгүй. Томоохон хэргүүдийг эцэслэх ёстой. Сая Шейвцарьт хийсэн айлчлалаар Олон улсын парламентын холбоохонтой уулзсан бөгөөд тэд С.Зориг агсны хэргийн үнэн мөнийг олгоход дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. 

Ээлжит бус чуулганаар эдийн засгийн өсөлтийг хангаж хувийн хэвшлээ дэмжих, үндэсний үйлдвэрээ дэмжих багц хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. УИХ популизм, хэрүүл хийдэг бус шинжлэх ухаанчаар асуудалд ханддаг газар байх ёстой. Татварын багц хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг нэн чухал хуулиудыг хэлэлцэх юм. Завсарлагааны хугацаанд дээрх хуулиудыг хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг хэлмээр байна. 

Ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлахаар товлосон асуудлаа бүгдийг нь хэлэлцэнэ гэж найдаж байна. Та бүхнийг намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаандаа суухыг хүсье" гэлээ. 

 

 

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх