etoim.mn
photos/4-6-1_700x700-600x335.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг ажлаа хүлээлгэн өглөө. Энэ талаар цөөн асуултаар тодруулга авлаа. 

- Та Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа яагаад өгөх болов. Шалтгаан нь юу байсан бэ? 

Би Монгол Улсын Ерөнхий сайд хийж байсан хүний хувьд надад ярих, хийх зүйл их байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх ингэж болдоггүй юм байна. Юм хэлэхээр Ерөнхийлөгч нь хэлүүлээд байна гэдэг юм байна. Цөөнх нь баяжиж, олонхи нь ядуураад байгааг зогсоох зорилготой. Би үгээ чөлөөтэй хэлэх зорилгоор ажлаа өгч байна.

Бас сүүлийн үед манай намын залуучууд намайг ажлаа бодоод байна гэж хэлж байна. “60 тэрбум”, “Эрдэнэт”-ийн 49 хувьд бид холбогдоод байна. Та юу хийгээд байгаа юм. АН-ын дарга С.Эрдэнэ биднийг шившгийн зүйлд хутгаад байна” гэж байна. Би хариуцлагаа ухамсарлаад, хамтраад намаа цэвэрлэе, хамтарч ажиллая, нам дотроо шударга ёсыг тогтооё гэж байгаа юм.

- Та АН-ын дарга өрсөлдөх үү?

УИХ-д АН бүлэггүй болоод үлдэнэ гэдэг барагтай хүнд нөхцөл үлдсэн. Би даргагүйгээр ажлаа хийгээд, үгээ хэлээд явж чадна. Аль болох гишүүдийн үгийг сонсоно. 

- Та "Нэгдмэл Монгол" хөдөлгөөн байгуулсан. Юу хийсэн бэ?

Шударга бусын хонгилыг нураана. Ард түмний гарт байгалийн баялгийг байлгана гэсэн гурван зорилготой. Би гурван асуудлуудаа шийдээд явж байгаа. Өнөөдөр нам нь МАНАН-тай хамт нуран унаж байна. Би зүгээр байж болохгүй учир чөдөрлөөд байсан албыг хүлээлгэн өгч байгаа юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх