Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d83708be78120223768bbeead22f36ba71ff63b5.jpg

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хороонд БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль болж байна. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 5-ны өдөр эхэлсэн бөгөөд санал хураалт энэ сарын 23-ны өдөр болох юм.

Сонгуульд МАН, Ногоон нам, Бүгд найрамдах нам, Монголын Консерватив намаас гадна дөрвөн бие даагч өрсөлдөж байгаа аж.

Уг сонгуулийн санал хураалтад тус дүүргийн 10, 19 дүгээр хорооны нийт 12800 иргэн оролцох юм байна.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга н.Энх-Очиртой холбогдож дахин сонгуультай холбогдуулан зарим зүйлийг тодруулахад “Уг сонгуульд Ардчилсан нам оролцох хүсэлтээ ирүүлж, бүртгүүлээгүй. Ямар шалтгаанаар бүртгүүлээгүйг нь мэдэхгүй байна. 2016 оны сонгуулиар уг тойрогт маргаантай асуудал үүссэн. Уг асуудал шүүхийн маргаантай явж байгаад дээд шүүхийн шийдвэрээр дахин сонгууль болохоор болсон. Одоогийн байдлаар дахин сонгуультай холбоотой ямар нэгэн гомдол, санал ирээгүй байна. Сонгуулийн сурталчилгаа хэвийн үргэлжилж байна” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх