etoim.mn
photos/5c89c257f0076.jpg

Сүүлийн үед иргэдийн сэтгэлийг ихээхэн түгшээж, санааг нь зовоож байгаа нэг асуудал бол Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад хотыг холбосон хатуу хучилттай замын эвдрэл, гэмтэл юм. 2019 онд эдгээр замын засварын ажилд 1,263,950,000 төгрөгийг баталж, “Авто замын машин механизм” ХХК засварын ажлыг 2019 оны 4 дүгээр сараас хийхээр төлөвлөсөн байна.

Энэхүү хөрөнгөөр Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын засварын ажилд 303,060,000 төгрөг, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын засварт 960,890,000 төгрөг зарцуулахаар хуваарилжээ.

Харин Мандалговь-Даланзадгад чиглэлийн 87-107 км авто замын хооронд гарсан эвдрэлийг засвар арчлалтын хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй байгаа тул 9,3 тэрбум төгрөгийн төсвийг боловсруулж, Зам тээврийн хөгжлийн яам болон Зам тээврийн хөгжлийн төвд хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг хүргүүлээд байгаа ажээ.

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 98.2 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 154 км нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг байна.

Орон нутгийн зүгээс хөндлөнгийн хяналтыг 3 удаа хийж, эвдрэл ихтэй байгаа Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 98,2 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 154 км авто замд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт гаргуулж, гарсан дүгнэлтийг Зам тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжлийн төв, “Авто замын машин механизм” ХХК-д тус тус хүргүүлсэн байдаг.

Хамгийн их эвдрэлтэй хэсэг нь Мандалговь-Даланзадгад чиглэлийн 87-107 км авто зам юм. Тиймээс 2 дугаар сарын 28-ны өдөр Зам тээврийн хөгжлийн яам болон Зам тээврийн хөгжлийн төвөөс ажлын хэсэг ирж, замын эвдрэлтэй танилцан холбогдох судалгааг авч, шийдвэр гаргахаар ажиллаж байгаа юм.

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104 км авто замын эхний 32 км хэсгийг “Шинжиан Женгун Житуа” ХХК  2014 оны 9 дүгээр сарын 17-нд, дараагийн 22 км авто замыг “Монголын хурдны зам” ХХК 2016 оны 6 дугаар сарын 20-нд, дараагийн 20 км замыг “Монголын хурдны зам”, “Жэй Кэй Си” ХХК-ийн түншлэл 2016 оны 8 дугаар сарын 12-нд, сүүлийн 30 км авто замыг “Мотор сервис” ХХК 2014 оны 9 дүгээр сарын 19-нд, Мандалговь талын 16 км авто замыг “HKB international” ХХК  2010 оны 12 дугаар сарын 21-нд тус тус улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан байдаг.

Харин Мандалговь-Даланзадгад чиглэлийн автозамын ажлыг “Шинжиан инженеринг констракшн групп” гүйцэтгэж, 163 км авто замын эхний 76,2 км хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 02-нд, сүүлийн 86,8 км хэсгийг 2014 оны 8 дугаар сарын 27-нд улсын комисст хүлээлгэн өгч  ашиглалтад оруулсан байдаг. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[103.57.94.147]

2019-04-03 00:05:38

Tamtaggui bayan Narankhuugeeree naad zamaa yanzluulaach ......