etoim.mn
photos/jjyjpg.jpg

Өмнөд Солонгосын K-pop урлагийнтай холбоотой групп чатны асуудал улам газар авлаа.

Солонгосын алдар хөвгүүдийн хамтлаг болох BIG BANG хамтлагийн гишүүн Сынгри гадаадын хөрөнгө оруулагчдыг биеэ үнэлэгчдээр зугаацуулдаг байсан илэрсэн бөгөөд үүнээс улбаалан өөрийн хүсэлтээр шоу бизнесийг орхиж байгаагаа зарласан.

Хэдийгээр тэр асуудлыг газар авхуулахгүй өөрөөрөө дуусгахыг хүсч байна гэсэн боловч уг хэрэг газар авч бас нэгэн нууц групп чаттай холбоотой хэрэг нээгдсэн юм.

Тэгвэл энэ хэрэгт холбогдсон дуучин, хөтлөгч Чон Жүн Ён урлагийн ертөнцөөс гарч байгаагаа мэдэгдлээ. 

Тэрээр тус групп чатад өөрийнхөө хэд хэдэн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгээ бусдад үзүүлдэг байснаа хүлээн зөвшөөрч, урлагийн ертөнцийг орхих болсноо албан ёсоор зарласан юм. 

Чон Жүн Ён өөрийн хийсэн бүх гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч бас харамсаж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрээр "Эмэгтэйчүүдийн дүрс бичлэгийг нууцаар хийж, групп чатад байршуулдаг байсан. Тэдгээр хохирогч болсон эмэгтэйчүүдээс өвдөг сөхрөн уучлал гуйж байна. Мөн миний энэ үйлдлээс болж  цочролд орж, сэтгэл дундуур үлдсэн бүх хүмүүсээс уучлал гуйж байна” гэжээ.

Түүнчлэн  групп чатын бас нэгэн гишүүн нь EXO хамтлагийн гишүүн байсан бөгөөд бичлэгт бичигдсэн эмэгтэйчүүдийн нэг нь“TWICE”  хамтлагийн гишүүн байсан гэх мэдээлэл юм. Энэ мэдээлэлд тэдний харьяалагддаг  “SM Entertainment” болон  “JYP Entertainment”-аас үүнийг худал цуурхал хэмээн няцаасан мэдэгдэл хийжээ.  

Харин цагдаагийн байгууллагаас тэднийг тус групп чаттай ямар нэг байдлаар холбогдсон гэх мэдээлэлд ямар нэг хариу өгөөгүй байна. 

Тэдний энэ үйлдэлийг нитизүүд төдийгүй бүх Солонгосчууд буруушааж байгаа бөгөөд дуулахаа болилоо гээд хэрэг цагаатгахгүй. Тэдэнд зохих ялыг нь оноох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Мөн цахим орчинд Сынгриг урлагаас гарах нь зөв. Тэр өмнө нь олон ч гэмт хэрэгт холбогдсон ч энтертаймэнтынхаа тусламжтайгаар хөнгөхөн мултарчихдаг байсан. Тиймээс энэ удаад түүнд цагаан дээр хараар бичигдсэн хуулийн заалт амьдрал дээр хэр биелэлээ олдгийг харуулах хэрэгтэй гэсэн шаардлагуудыг илгээсээр байна.  

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Эх сурвалж: koreaboo.com

allkpop.com

koreanews.com

Yonhap News

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[202.126.89.8]

2019-03-13 20:05:53

Ugaasaa ed nar chin bugdeeree gomo shdee deer n bas huuhentei hamt bsn bichleg ntr hudlaa adilhan gomo bandi l bgaa