etoim.mn
photos/3fd2d7_9103391304_5039f4bf1d_b_x974.jpg

Дорнод аймагт энэ оноос Улз голын урсацыг нэмэгдүүлэх “Онон-Улз” төслийг хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Дорнод аймгийн нутгаар дамжин гадагшаа урсан Номхон далайд цутгадаг Онон голоос суваг татан Улз голын урсацыг нэмэгдүүлснээр дэлхийн дулаарал, хүний хүчин зүйлсийн нөлөөллөөр жил ирэх бүр багасч байгаа Улз голын урсацыг тэтгэн нэмэгдүүлэх юм байна. Ингэснээр Улз гол дагуух байгаль экологийн нөхцөл сайжирч, голын дагуух малчид, сум суурин газруудын оршин суугч иргэдийн ахуй амьдралд эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж тооцжээ. Мөн Монголын хамгийн нам дор газарт орших Хөх нуурын усны төвшин нэмэгдэх чухал ач холбогдолтой. Тус төслийг улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж ирэх онд ашиглалтад өгөх юм байна.

Дашрамд дурдахад амьдралын эх булаг болсон чандмань эрдэнэ цэвэр ус, гол горхи, булаг рашаанаа хайрлан хамгаалах зорилгоор дорнодчууд “Нэг голын хүүхдүүд” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийнхаа нутаг дэвсгэрт урсдаг Хэрлэн, Онон, Халхгол, Улз, Галын гол гэсэн таван голоо аймгийн тахилгатай болгон дээдэлсэн юм. Өнгөрсөн 2018 онд Хэрлэн голдоо хүндэтгэл үзүүлэн аймгаас тахисан бөгөөд энэ онд аймгийн тахилгатай Онон мөрөнд мөн хүндэтгэл үзүүлэн тахих юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ссс

[45.117.32.130]

2019-03-13 16:42:19

Холбох зургаа тавиач. Хаагуур яаж явах юм