etoim.mn
photos/230092_putin_gravestone_x800.jpg

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хуурамч булшны чулууг босгосон хоёр хүнд өчигдөр тус улсын шүүхээс хорих шийтгэл оноосон байна.

Тэдний нэг болох Карим Ямадаев 28 хоног, нөгөө нь болох Николай Переседов зургаа хоногийг торны цаана өнгөрөөхөөр болжээ.

Ямадаев нь энэ сарын эхээр Татарстаны Набережные Челны хотын мөрдөн байцаах газрын үүдэнд Путиний гэрэл зураг, нэр, “1952-2019 он” гэсэн бичигтэй чулууг босгож орхисон байна. Гуравдугаар сарын 10-ны өдөр түүнийг цагдаа нар баривчилжээ.

Одоо 37 настай Ямадаев өнгөрсөн нэгдүгээр сард мөн улс төрийн хоригдлууд, амиа алдсан сэтгүүлчдийн дурсгалд зориулан хөшөө чулуу босгосныхоо төлөө найм хоног хоригдож байсан юм.

Харин өчигдөр түүнтэй хамт шийтгүүлсэн Переседов нь зөвшөөрөлгүйгээр олон нийтийг хамруулсан цуглаан зохион байгуулсанд буруутгагджээ.

Кремлийн удирдагчид Оросын интернэтийг гадаад ертөнцөөс салгах хууль хэлэлцэж байгаа. Үүнийг эсэргүүцэж Путиний хуурамч булшийг босгох ажиллагаа Оросын янз бүрийн хотуудад өрнөсөн юм.

Ямадаевын үйлдлийг өмгөөлсөн “Бессрочка” хөдөлгөөний идэвхтэн “Путин чөлөөт интернэтийг булшилсан, тэгвэл Набережные Черны хотын иргэд Путинийг булшилжээ” хэмээн сошиал хуудсандаа бичсэн байна.

“Бессрочка” нэр нь сүүлийн 20 орчим жил тасралтгүй Орос орныг захирч байгаа Путиний засаглалыг эсэргүүцсэн утгатай юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

Таалагдахгүй байна

4
4

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Мазаалай

[66.181.179.83]

2019-03-14 10:10:36

2019-н онд Путиныг буувал манайд өгчихөж болохгүй юм байх даа. Эсвэл урьж ажиллуулах юмсан. хахаха Яг ний нуугүй хэлхэд бидний муу хэлээд байдаг хужаагын нэг жижиг хотын шүүхийн даргыг авчираад АТГ-н даргаар тавьхад л бүх юм өөр болно. Ванга шиг хэлье. хахах

Зочин

[203.91.115.41]

2019-03-13 21:45:10

Зочин

[31.30.174.42]

2019-03-13 21:03:57

gaihaltai sanaa baina P UTIN d saihan dursamz uldene

үхэр монголчуудад

[202.21.106.121]

2019-03-13 20:26:21

өөрсдийгөө яаая гэж байж бас тэр улсын ерөнхийлөгчийг янз бүрээр хэлж майлах нь ч яамай байнаа. ядаж л тэр хүн улс оронд нь нүүрэлсэн бусармаг явдалтай тэмцэж чадаж байгаа хүн... гэтэл манайд улаан цагаандаа хулгай луйвар хийгээд бааварлаад явж байхад яаж ч чадахгүй чацга царайлаад , бас болоогүй хөшөө дурсгалыг нь босгоно ч гэхшиг үнэн тэнэгтэж байж ухаантай царайлж бусдыг муулах ч дээ

Зөнч

[103.9.89.18]

2019-03-13 17:49:18

2019 онд төрийн эрхнээс бууна гэж зөгнөсөн шүү Харж л байгаарай

Зочин

[66.181.178.138]

2019-03-13 17:43:46

Путин яаж явах, юу хийх ээ сайн мэдэхгүй бол өөр хэн гэж. Ер хүмүүсийн санаанд нийцэж, нийцүүлэх ч баргийн хүний ажил биш байхаа.

Зочин

[66.181.176.40]

2019-03-13 16:07:19

putin dyysax n dee. xoid solongosiin argaar yavaad bgaa bx