Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a2613122020fb2dc4fb6d177c381c4ee4b895068.jpg

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авсан хэрэг нь мөнгө угаах гэмт хэрэг байсан гэх асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Засгийн газраас "Эрдэнэт үйлдвэр"-т тавьсан онцгой дэглэмийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байгаагаа ч тэрбээр илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: “Засгийн газраас илчилсэн хуралдааны тэмдэглэл нь 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн хуралдаан. Гэхдээ үүнийг “Ростех”-ийн бичгийг орчуулалгүй хоригдуулсан байна. Энэ бичиг дээр яагаад төр энэ мөнгийг гаргах боломжгүй болсон гэдэг зүйлийн хариулт байгаа. Энэ бол ОХУ хувь эзэмшлээ зарахаар хандсан захиа. Энэ хувьцааг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй тогтоож байгаа. 12 хоног бол хаалтын өдөр байсан. Энэ бичиг 2016 оны зургадугаар сарын 01-нд үйлдэгдээд ирсэн захидал. Ажлын 12 хоногийн хугацаанд Оросын зарах “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авч чадах байсан уу, үгүй юу гэдэг асуудал үүссэн. Засгийн газар үүнийг хэлэлцээгүй биш, ярьсан. Төр өөрөө худалдан авах боломжгүй байсан. Яагаад гэвэл УИХ-ын ээлжит чуулган завсарласан байсан. Дараагийн УИХ бүрдэхэд үүнийг хэлэлцэх боломжтой байсан ч улстөржилт рүү явуулсан. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Тиймээс Монголдоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан. Цаашдаа энэ үйлдвэр улс төрийн хэлээр биш эдийн засгийн хэлээр ажиллах хэрэгтэй" хэмээлээ.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Төр худалдан авах боломжтой байсан юм биш үү?

Төрд 400 сая ам.доллар огт байгаагүй. Ажлын 12 хоногийн дотор багтааж Монголын төр энэ их хэмжээний мөнгийг босгож чадахгүй байсан. Ил захидалдаа хаалтын хугацааг тогтоосон байсан.

- “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахад санхүүгийн зөрчил гаргасан гэсэн?

Санхүүгийн асуудлыг Засгийн газар шийддэггүй юм. Санхүүгийн асуудлыг шүүх, хяналтын байгууллага шийдвэрлэдэггүй. ОХУ-ын 49 хувийг Монголд оруулж ирэх нь улс төрийн зөв шийдэл байсан гэж ойлгож байна. Тухайн үеийн Аж үйлдвэрийн яаманд 90 сая ам.доллар байтугай 9 сая цент ч байгаагүй. Зээл гэвэл Хөгжлийн банкны асуудал болно.

- Гэхдээ та “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах тогтоолд гарын үсэг зурсан байсан?

Зургадугаар сарын 13-ны өдөр Засгийн газар шийдвэрээ гаргасан. Би тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд байгаагүй. Би хуралдаанд байгаагүй ч энэ тогтоол дээр гарын үсэг зурсан нь үнэн. Түүнээс бус “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлсан асуудал байхгүй.

- “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосныг та юу гэж харж байна вэ?

БНМАУ-ын бага хурлын тогтоолыг Засгийн газар хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн. Шинэ Үндсэн хуульд “Энэ хууль хэрэгжсэнээр өмнө нь үйлчилж байсан хууль хүчингүй болно” гэж заасан байдаг. Бид хуулиа л мөрдөх хэрэгтэй.  УИХ-аар хэлэлцэх зайлшгүй асуудал. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.52]

2019-03-11 20:05:24

Эх орон ард түмэндээ үнэнч бай.Эх орноосоо урван гэдэг бол байж болшгүй нүгэл. Хүн мөнх бус хийсэн үйлийн үрээ эдэлдэг гэдэг гарцаагүй үнэн.Түүх бичигдэж байгаа. Та нарын хийсэн үйл,хэлсэн үг болгон чинь .

зочин

[43.228.130.188]

2019-03-11 18:46:38

мээдээн буудиилаад бааййгаа ююм бииш үү

z

[112.72.12.6]

2019-03-11 14:56:47

shaandaa iim hemjeenii asuudal shiidej chadahgui turuur yaj udirduulj bsan bna aimaar ym

songogch

[122.201.28.8]

2019-03-11 14:49:14

1 alham uragsh 2 alham hoish.... ene ulsad bolj bgaa yum bnuu?

бат

[103.9.89.202]

2019-03-11 14:30:11

цаг хугацаанаас хамаарч хууль хэрэгжих ёстой юм уу аан гишүүнээ ха ха ха