etoim.mn
photos/Picture1_b.jpg

Говьсүмбэр аймагт 2019 онд цөөнгүй бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм байна. Энэ ажлуудтай аймгийн Засаг дарга Г.Батсуурь танилцсан байна. 

Тодруулбал тус аймаг энэ онд  “Үдэлт, угталтын хаалга”-тай болох гэнэ. Хаалгыг улсын төсвийн 81.8 сая төгрөгөөр хийхээр болжээ. Мөн  Цэргийн алдар хөшөөний тохижилтийн ажлыг үргэлжлүүлэн хийх бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангийн 112.4 сая төгрөгийг зарцуулах юм байна. Үүнээс гадна улсын төсвийн 106.0 сая төгрөгөөр Сүмбэр сумын 2-р баг Боржигин чуулгын урд гадна талбайн тохижилт, улсын төсвийн 389.9 сая төгрөгөөр Найрамдал хотхоноос төмөр замын вогзал хүрэх дугуйн замыг хийнэ.

 

Мөн 2019 онд Сүмбэр сумын III багт шинээр баригдах 5 давхар 60 айлын орон сууцны барилгын дэд бүтцийг улсын төсвийн 300.0 сая төгрөгөөр хийх юм байна.

Таалагдахгүй байна

4
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх