etoim.mn
photos/a760880003e7ddedfef56acb3b09697f.jpg

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг энэ сарын 18- 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтсон. Тэгэхээр ирэх даваа гаригаас УИХ-ын үйл ажиллагаа идэвхжиж, хаврын улс төр эхлэнэ. Хавар болохоор хүмүүс "эморч" эхэлдэг. Энэ үед улс төрчид маань эморчихгүй бол ээлжит бус чуулганаар хуулийн салбарын томоохон албан тушаалын томилгоо хийгдэх нь тодорхой болсон.  Үүнтэй зэрэгцээд намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх товтой байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг сольж томилох саналаа багтсаан байгаа. Тодруулбал АТГ-ын удирдлагууд, Улсын Ерөнхий прокурор, ЗХЖШ-ын даргыг томилох байх. 

Ямартай эдгээр албан тушаалтнуудын тухай эргэн сөхвлөл:

- Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна. Шалтгаан нь АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон.

- Улсын ерөнхий прокурорын орлогчийн томилогоог зөвшилцөнө. Учир нь Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Ганбатын Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон.

- Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг зөвшилцөх асуудлыг оруулах шаардлагатай байна.

Хууль хяналтын байгууллагуудын дарга нарын томилгоо өнөөдөр яригдсан асуудал биш. УИХ-ыг М.Энхболд удирдаж байх үеэс эхлэлтэй энэ асуудалд УИХ-ын нэр бүхий гишүүд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах санал гаргасан ч УИХ-ын удирдаж байсан М.Энхболд “хуулийн заалт байхгүй” хэмээн хөдлөөгүй. Үүний зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагууд Х.Энхжаргалыг огцрохыг шаардсан боловч "ХЭН НЭГЭН ХҮН, АЛБАН ТУШААЛТНЫ ШААРДЛАГААР ОГЦРОДОГ АЛБАН ТУШААЛТАН БИШ ЭЭ" гээд өөрийн хүсэлтээр ажлөө өгөхөөс татгалзаад байгаа. ЗХЖШ-ын даргын томилгоо М.Энхболдыг огцруулах УИХ-ын  гацаанаас болоод өнөөдрийг хүрсэн.

Одоогоор албан тушаалын хугацаа нь дуусгавар болсон дарга нарын оронд томилогдох хүмүүс ч аль хэдийн тодорхой болсон.

Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргад ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир, дэд даргад ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан нарыг нэр дэвшүүлсэн. Мөн Ерөнхийлөгч ЗХЖШ-ын даргад хошууч, генерал А.Ганбатыг нэр дэвшүүлж, саналаа УИХ-д хүргүүлсэн. Харин Ерөнхий прокурорын орлогчийн нэр одоогоор тодорхойгүй байна.

УИХ шинэ даргатай болонгуутаа завсарласан бөгөөд шинэ даргын эхний ажил нь хуулийн байгууллагуудын удирдалгууд шинэчлэх ажил болж байх шив. Ерөнхийлөгчийн зүгээс томилох хүмүүсээ аль хэдийнэ тодорхой болгосон учраас нэр дэвшилтэд тохироо хийгдэхгүй, УИХ-ын гишүүд батлах учиртай. Товчхондоо төрийн тэргүүн болоод УИХ-ын тэмцэгч гишүүд санасандаа хүрч, хуулийн байгууллагуудын удирдлага солигдоно.

Харин прокурорын байгууллагын удирдлагын тохироо хэрхэн явагдах нь тун удахгүй тодорхой болох байх.

Ямартай ч хаврын улс төр хуулийн байгууллагуудын томилгоогоор эхлэх нь. Энэ томилгоо улс төр болоод хуулийн салбарт ямар өөрчлөлт авчрах бол. 60 тэрбумаас эхлээд “Эрдэнэт”-ийн 49, 51 хувь, ЖДҮ гэхчлэн нийгмийг бухимдуулсан олон асуудалд цэг тавьж чадах болов уу.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх