etoim.mn
photos/12537492.jpg

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Жон Сүк энэ сарын 8-ны өдөр цэрэгт мордохоор  болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэрээр өчигдөр албан ёсоор цэрэг татлагын комиссын байранд очиж Солонгосын цэргийн хүчний удирдах газарт ажиллах хувиараа авчээ. Тэрээр 16 настайдаа автомашины осолд орж, хөлний шөрмөсөндөө гэмтэл авч байсан учраас ийнхүү жинхэнэ цэргийн албанд бус төрийн байгууллагад ажиллахаар болж байгаа юм. 

Жүжигчин И Жон Сүкийг түүний фэнүүд нь гаргаж өгсөн бөгөөд  2021 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл өдөр хоног тоолон хүлээнэ хэмээн орилж байжээ. 

Түүнчлэн жүжигчин И Жон Сүк цэргийн алба хааж байгаа ч төрийн байгууллагад ажиллах учраас уран бүтээлээсээ нээг их хөндийрөхгүй байх хэмээн найдаж байгаагаа түүний цахим хуудсаар дамжуулан илэрхийлсээр байгаа юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх