etoim.mn
photos/202_36819_9993054.jpg

ОХУ-ын хүүхдийн сэтгэл судлаач, Ломоносовын Их Сургуулийн Профессор Юлия Гиппенрейтерийн хүүхэд хүмүүжлийн талаархи сонирхолтой зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1. Хүүхдийг хайрлах гэдэг бол – түүнийг хөөрхөн, ухаалаг, чадвартай, онц сурлагатай гэх мэт чадварыг үнэлж хайрлах биш харин байгаагаар нь хайрлах нь жинхэнэ хайр юм.

2. Хүүхэд ямар нэгэн тусламж нэхэхгүй бол түүний хэрэгт хөндлөнгөөс бүү оролц. Хэрэгт оролцохгүй байгаа явдал нь “Чи чадна аа” гэсэн далд ойлголтыг төрүүлэх болно.

3. Хэрэв хүүхдэд үнэхээр тусламж хэрэгтэй байгаад томчуулаас хүсвэл заавал туслаарай. Гэхдээ түүний хийж чадахгүй байгааг хийж өгнө. Харин үлдсэнийг нь өөрөөр нь хийлгээрэй. Шинэ саад бэрхшээлийг давах чадвартай болсон цагт түүнийг бага багаар бие даалгаж хийлгэх хэрэгтэй.

4. Өнөөдөр ээж, аавтайгаа цуг хийсэн зүйлийг, маргааш нь хүүхэд өөрөө хийх болно. Ээжтэйгээ цуг хийж чадсан л бол, өөрөө дараа нь хийж чадна гэсэн үг. “Ээжтэйгээ хамт хийсэн” нь  хүүхдийг өөртөө маш их итгэлтэй болгодог.

5. Хүүхдийн өдөр тутмын ажлыг бага багаар өөрөөр нь хийлгэж сургах хэрэгтэй.

6. Хүүхдийн чадвар, хувь хүний хөгжил нь өөрийн дуртай зүйлийг хийх явцад хамгийн хурдан хөгждөг. Хүүхэд өөрийн хүслээр ямар нэгэн зүйлд сонирхолтой болбол түүнийг нь дэмжих хэрэгтэй.

7. Хүүхдэд дургүйцлаа, сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж болно. Гэхдээ түүнд биш, харин түүний үйлдэлд дургүйцлаа илэрхийлэх нь чухал шүү. Хүүхдийн сэтгэл зүрхийг хэзээ ч шархлуулж болохгүй. Зөвхөн түүний буруу үйлдлийг л шүүмжлэх хэрэгтэй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх