Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/orhon.png

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийлээ.  

Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн үйл явдлыг улстөрийн зорилгоор, улстөрийн эрх мэдэл албан тушаал, эд хөрөнгийн дахин хувиарлалтын дор явагдаж байгаа зохион байгуулалттай арга хэмжээ гэж үзэхээс өөр аргагүйд хүрлээ гэдгийг мэдээллээ. Түүнийг Эрдэнэтын 49 хувийн асуудалтай холбогдуулан өнгөрсөн оны дундуур нэг удаа дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Дахиж мэдүүлэг авах талаар огт мэдэгдээгүй бөгөөд гэнэт гэрээсээ ажил руугаа явж байх замд гэнэтийн хууль бус баривчлах үйл ажиллагаа явуулсан гэх мэдээллийг өглөө. 

О.Орхон үргэлжлүүлэн ярихдаа: Мэдүүлэг өгөхийг мэдэгдэх, зарлан дуудаж ирүүлэх гээд бүх төрлийн хуулийн дагуу боломж бололцоо байсан ч огт мэдэгдэлгүй цагдаагийн тусгай хүчний байгууллагыг ашиглаж онц ноцтой гэмт хэрэгтэнг баривчилж буй мэт үйл ажиллагаа явууллаа. Ингэхдээ биеийн байцаалт үзүүлээгүйгээс гадна ямар шалтгаанаар энэ ажиллагааг явуулж байгаа талаар нэг ч үг хэлээгүй. Энэ нь урьдаас зохион байгуулсан үйл ажиллагаа гэдэг нь илт байна. Учир нь Л.Оюун-Эрдэнэ сайд Пүрэвтүвшин, Орхон мэтийн залуус шоронд хоригдох болсныг мэдэгдэхэд харамсч байна гэж хэлсэн. Үүний маргааш өглөө нь хүний эрхэнд халдсан хууль бус үйл ажиллагаа явуулсан. 

Өмнө нь би цагдаагийн байгууллагад очиж гэрчийн мэдүүлэг өгч байсан. Тиймээс гэрчийн мэдүүлэг авахын тулд ийм ажиллагаа явуулах шаардлага байгаагүй. Хууль бус үйл ажиллагаа явуулсан тул гомдол гаргасны эцэст шүүхээс үүнийг нотолж суллагдсан байгаа" гэлээ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд тэрбээр "Энэхүү мэдээллээр хэргийн мөрдөн байцаалтад нөлөөлөх гэсэнгүй. Үнэн бодит байдлыг мэдэгдэхийг хүслээ. Манайх олон улсын зах зээл дээр бонд гаргасан банк. Гэтэл олон улсын хэвлэл мэдээллээр тархсан онц ноцтой гэмт хэрэгтэнг баривчлж буй мэт гавлаж авч явсан энэхүү үйлдэл олон жилийн турш гадна дотны хөрөнгө оруулагчдын итгэлийг олсон банкны болон хувь хүний нэр хүндийг ноцтой зөрчсөн асуудал боллоо. Банкны бизнес олон хүний итгэлцэл дээр оршдог учраас манай байгууллагад маш том алдагдал, бизнесийн хохирол учруулсан " гэдгийг онцолсон юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх