Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3-y unio[lsldgsd;lgmdklnhjdnlkfg.png

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. "Баялагтаа эзэн Монгол" бүлгэм гэж нэршээд байгаа эдгээр гишүүд болон ТББ-ууд Монголын баялагийг ард түмэндээ авч өгөх тэмцэл сөөм ч ухрахгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн тэдний энэхүү тэмцлийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар дэмжиж байгаа гэдгийг уламжиллаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг бүрэн хяналтдаа авлаа. 400 гаруй сая ам.долларын мөнгө угаалт хийсэн гэдэг хэрэг цагдаад шалгагдаад явж байна. Иргэд олон нийтээс бидэнд мэдээлэл ирж байна.  Ц.Пүрэвтүвшин гэдэг хүүхэд манай аймагт 10 дугаар ангиа төгссөн, нутгийн хүүхэд. Хүүг минь битгий хэлмэгдүүлээрэй” гээд аав, ээж, ах дүү нар нь Ховдоос ярьж байна. Бидэнд асар их дарамт ирж байна. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатайгаа хамт мафийн бүлэглэлийн эсрэг хатуу зогсоно.

Өчигдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсан этгээдүүдийг шүүх сулласан байна. Мафийн бүлэглэлтэй тэмцэнэ гэдэг амь насаа алдахаар тэмцэл байсан. Тун удахгүй АТГ-ын дарга солигдоно.

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнгөрсөн долоо хоногт бид ШШГЕГ-ын саатуулах байранд очсон. Тэнд хүний эрх зөрчигдөж байгааг бид олж харлаа. Өнөөдрийн дотор санхүүгийн хэргээр шалгагдаж байгаа эмэгтэйчүүдийг суллахыг шаардаж байна. Тэнд олон олон эмэгтэйчүүд байгаа. Бидний тэмцэл бол хулгай луйврыг зогсоох, стратегийн ордын ашгийг ард түмэнд хүртээх тэмцэл юм шүү.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:  “Эрдэнэт”-ээс дөнгөж сая ирлээ. Бондуудтай холбоотой асуудлыг цэгцлэх ёстой гэж бид хоёр жил ярилаа. Энэ яагаад цэгцрэхгүй байсан нь та бүхэнд тодорхой харагдаж байгаа байх. Олон асуудал авлигажсан төрийн сүлжээн дээр гацаж байна. Бид цаашдаа тэмцлээ үргэлжлүүлнэ. Ерөнхий сайд бидний тэмцэлд нэг байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа. 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

- "Эрдэнэт"-д онцгой байдал зарлах нь эрхзүйн зөрчил гарахгүй юу?

Хуулийн дагуу явагдсан. Эрхзүйн зөрчил гарахгүй. 

- Таныг ЗГХЭГ-ын дарга болсноосоо хойш шалгаж, хорьж, хуулийн ажил хийж байна гэж АН шүүмжилсэн. Энэ талаар?

Би "Эрдэнэт"-ийн 49 хувийг ил болгоно гэж гишүүн байхдаа хэлж байсан. Цаашдаа ч энэ ажлаа хийнэ. Нийгмийн өөрчлөлтийг дэмжихийг хүсч байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар байгаад баярлаж байна. Энэ хүмүүст зориг өгч шахах ёстой. Үүн дээр эрдсэл гарна. 

Үүн дээр зарим хүмүүсийн амь настай холбоотой асуудал гарахыг үгүйсгэхгүй. Өөрчлөлт үргэлж төлөөстэй байдаг. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.89.117]

2019-03-07 13:38:23