etoim.mn
photos/n rky vo[ ioo.jpg

"Хоёр ертөнц", "Пак Хүн эмч", “Чамайг унтаж байхад", "Пинокио" зэрэг кинонуудаараа бидний танил болсон өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Жон Сүк энэ сарын 8-ны өдөр цэрэгт мордохоор  болсон талаар түүний харьяалагддаг агентлаг албан ёсоор мэдэгджээ.

Хэдийгээр жүжигчин И Жон Сүк цэргийн албанд татагдаж байгаа ч багадаа автомашины осолд орж, хөлний шөрмөсөндөө гэмтэл авч байсан учраас жинхэнэ цэргийн албанд бус Солонгосын цэргийн хүчний удирдах газарт оффисын ажил хийх юм байна. Ийнхүү тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар төрийн байгууллагад ажиллан алба хаах оддын тоог нэгээр нэмлээ.

Өмнө нь мэдээлж байсанчлан жүжигчин И Мин Хө болон INFINITE хамтлагийн гишүүн Ким Бум зэрэг олон алдартнууд энэ мэтээр төрийн албанд ажиллаж цэргийн алба хааж байгаа юм.

Жүжигчин И Жон Сүк энэ сарын 8-нд цэрэгт татагдан ирэх 2021 оны 1 дүгээр сарын 2-нд халагдах юм байна.

Хэдийгээр түүний шүтэн бишрэгчид хайртай жүжигчнээ цэргийн алба хаахаар болсонд нь сэтгэл дундуур байгаа ч төрийн байгууллагад ажиллах учраас уран бүтээлээсээ нээг их хөндийрөхгүй байх хэмээн найдаж байгаагаа түүний цахим хуудсаар дамжуулан илэрхийлжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх