etoim.mn
photos/p1cldfhs7rpl010ig2jvavfncr3.jpg

2004 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн 2007 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж 2009 онд 1 жил 10 сар 20 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2016 онд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Улаанбаатар хотын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, М гэгч нь суллагдаж гарсанаасаа хойш иргэдийг хууран мэхэлж залилан мэхлэх гэмт хэргийг удаа дараа үйлдсэн хэрэг шалгагдаж байна.

Тэрээр одоогийн байдлаар /Улаанбаатар хот болон 13 аймгийн 26 суманд/ нийт 43 удаагийн үйлдлээр 46 хохирогчоос 15.795.000 төгрөгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлж байгаа бөгөөд залилан мэхлэх гол арга нь “Үндэсний лавлах 1900-1950” гэсэн лавлах утаснаас тухайн сум орон нутгийн засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нарын утасны дугаар, мөн байгууллагын дарга нарын утасны дугааруудыг авч Олон улсын Жайка байгууллага, Сангийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөө аж ахуйн яам, Боловсролын яам зэрэг байгууллагуудын нэрийг барьж “танай сумаас 2 иргэнийг Олон улсын Жайка байгууллагаас хэрэгжүүлж буй “Шинэ амьдрал төсөл”, Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Буцалтгүй тусламжийн төсөл”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас хэрэгжүүлж буй “Улсаас буцалтгүй тусламж олгох төсөл” зэрэгт хамруулна, таны амьдрал, эрхэлж буй бизнесийг чинь дэмжиж 10 саяаас 25 сая төгрөгийг олгоно, байртай болгоно, төсөлд хамрагдахын тулд урьдчилгаа төлбөр хураамж төлсөн байх шаардлагатай” гэж итгүүлэн иргэдийг хуурч мэхлэн иргэдээс тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгийг өөр хүмүүсийн дансыг гуйж ашиглан шилжүүлэн авах арга хэлбэрээр залилах гэмт хэргээ үйлддэг байна.

Иймд иргэд та бүхэн танихгүй хүнтэй утсаар холбогдож тэдний амлалтад итгэж мөнгөө шилжүүлэхгүй байх, мөн өөрийн дансаар бусдын мөнгийг шилжүүлэн авч өгөхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Сэлэнгэ аймгийн прокурорын газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

үүнийг мэдсээр байж яагаад хорихгүй гадуур явуулаад мөн нэрийг нь нууцлаад байгаа юм бэ ноён прокурорууд аа

[150.129.143.81]

2019-03-06 23:28:51