Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c0ocla711ndv1n50qt81k2r10eg1.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлж, одоо үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор МУ-ын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт зургаан  сарын хугацаатайгаар онцгой байдал тогтоох шийдвэр гаргасан байна. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:  "Онц байдал гэдэг нь үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд саад болохгүй бөгөөд шаардлагатай шалгалт, санхүүгийн бичиг баримтыг авах юм байна. Засгийн газар өөрсдөөс шалтгаалах зүйлээ хуулийн хүрээнд авч ажиллах бөгөөд өнөөдрийн хурлыг дуусгаад "Эрдэнэт үйлдвэр" ХХК-руу явна.  

Эрдэнэт үйлдвэрт үүссэн асуудал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ажиглагддаг мөнгө угаалтын хэлбэр. Аливаа асуудлыг эцэслэж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг. Мөн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын хэрэгт оролцсон гэж үзэн АТГ-т, ШЕЗ-д хандахаар болсон.  Өчигдрийн үйл явдалтай холбоотойгоор нэр бүхй улстөрчид хууль хяналтын байгууллага руу хандаж шалгалтын явцад нөлөөлөхийг оролдож байгаа. Цаашид энэ үйлдэл давтагдвал нэрийг нь зарлана" гэсэн мэдээллийг өглөө. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд анх удаа ийм зүйл тохиолдож байна. Онц байдал тогтоохоор үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлөх үү? 

Үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. 49 хувийг худалдаж авсны дараа хийгдсэн санхүүгийн гэрээ хэлэлцэлд шалгалт хийнэ. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай холбоотой бус зөвхөн дээр дурьдсан мөнгө угаалттай холбоотой зүйл байж болзошгүй гэж үзэж байна. 

- Хувийн хэвшилд давуу эрх олгосон буюу 49 хувийг худалдах эрхийг зөвшөөрсөн өмнөх албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ? 

АТГ ажлаа хийх ёстой. Засгийн газар УИХ-д оруулж давуу байдалтайгаар худалдаж авах боломж байсаар байтал төрөөс их хэмжээний мөнгийг хууль бусаар гаргаж, 4-5 системээр төвлөрүүлж давуу байдал олгосон нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-т өгөх нь зүйтэй. Албан тушаалтантай холбоотой нь АТГ, мөнгө угаалттай холбоотой хэргийг ЦЕГ шалгах юм. Энэ байдал ямар нэгэн байдлаар ААН-ын нэр хүндэд халдаж байгаа хэрэг биш шүү гэдгийг хэлмээр байна. ААН-үүд хуулийн хүрээнд тэгш эрхтэйгээр бизнесийн талбарт өрсөлдөх ёстой. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх