etoim.mn
photos/Ардчилсан-нам.jpg

Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу энэ удаагийн дотоод сонгууль товлогдлоо. Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн эргэлт буюу ротаци хийхээ зарлажээ. Дотоод сонгуулиар бүх шатны намын хорооны дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгодог. Ингэхдээ бүртгэлийг гуравдугаар сарын 03-07-ны хооронд зарласан байна.

Мөн Ардчилсан намын дотоод сонгуулийн сурталчилгааг гуравдугаар сарын 08-22-ны өдөр хүртэл явуулж, санал хураалтыг гуравдугаар сарын 24-ний өдрийн 10:00-20:00 цагт дуусгавар болгох юм.

Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүний бүрэн эрх дөрвөн жил байх бөгөөд ҮБХ-ны гишүүний суудалд төрийн сонгуулийн өмнөх жилээс бусад жилд Дотоод сонгуулийн хорооноос тогтоосон хуваарийн дагуу эргэлт /ротаци/-ийн сонгууль явуулна гэж заасан байдаг. Намын дээд байгууллага болох ҮЗХ-ны гишүүдийг ротаци хэлбэрээр сонгох нь, цусаа сэлбэж залуу үедээ гарч ирэх бололцоо олгохоос гадна хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэдэг онцлогтой.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх