etoim.mn
photos/1f4fd51c6b92af6foriginal.jpg

Архангай аймаг дахь Төрийн аудитын газар нь 2018 онд Монгол Улсын Ерөнхий аудиторт нийлүүлэх бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу 247 төсөв захирагчийн санхүүгийн тайланд санхүүгийн аудит, гүйцэтгэлийн 7, нийцлийн 6, 1 эрсдэлийн аудит хийж дуусган тайлангуудаа хугацаанд нь өгч ажиллажээ.

Тус аймагт 2018 оны аудитаар нийт 12,432.4 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүний 53.7 хувь нь нягтлан бодох бүртгэл тайлагналтай холбоотой, 31.2 хувь нь хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой, 8.1 нь арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй холбоотой зөрчил эзэлсэн байна. Аудитын жилд нягтлан бодох бүртгэл тайлагналтай холбоотой зөрчил төдийлөн буураагүй бөгөөд нийт зөрчилд эзлэх хувь хэмжээгээр авч үзэхэд өмнөх оноос 3.2 дахин өсчээ. 

Төрийн Аудитын байгууллагын хэмжээнд 2018 онд “Аудитын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх” зорилт дэвшүүлэн, зорилтыг ханган хэрэгжүүлэх талаар Үндэсний Аудитын газраас баримталсан бодлого, авч байгаа арга хэмжээ, үйл ажиллагаатай Архангай аймаг дахь Төрийн аудитын газар ажлаа нягт уялдуулан, төрийн аудитын байгууллагын бодлого чиглэлийг орон нутагт хэрэгжүүлэх, аудитын чанар үр дүн, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх