etoim.mn
photos/оюун эрдэнэ.png

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хйилээ. 

Л.Оюун-Эрдэнэ: "УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс мэдээлэл хийж байна. "Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьцаа  худалдан авахад 400,270,000 ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн схемын талаар танилцуулна. 49 хувийн талд гурван удаагийн шүүхийг шийдвэр гаргасан шүүгчийн аавынх нь компани руу 70 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн хэмээн ярилаа. Тиймээс шүүгчийг АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөлд хандахаар болсон. Уг системийг нотлохоор Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар хандахад энэ хэргийг хоёр удаа түдгэлзүүлсэн хэмээн ярилаа. Мөн тэрбээр Монголын төр нэг компанид давуу эрх олгосон уу гэдгийг тогтоосны дараа хэлэлцээрийн ширээнд сууна гэдгээ мэдэгдсэн юм. Харин Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай энэ мэдээллийг үгүйсгээд байгаа билээ" гэв. 

Тэрбээр нэгэн схемийг үзүүлсэн бөгөөд худалдан авсан энэ үнийн дүнгийн 72.4 хувь нь төрөөс 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан байж магадгүй гэсэн мэдээллийг өглөө. 

Тодруулбал, тухайн үед

  • Монголбанкнаас өрийн бичиг бичиж хоёр удаа 200 тэрбум төгрөгийг авсан,
  • Хөгжлийн банкнаас 71.3, 51.3 сая ам.долларыг зээлсэн,
  • Аж үйлдвэрийн яамнаас 90.3 сая ам долларын зээл,
  • Худалдаа хөгжлийн банкнаас 111.2 сая ам.долларын барьцаагүй зээл,
  • Монголбанкнаас зузаатгал хийн 160 тэрбум төгрөгийг авсан гэв.

Боржигон Овогт Дуламсүрэнгийн Чимэддамба-н зураг.

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

- "Эрдэнэт"-ийн 49 хувийг төр авах нь тодорхой боллоо. Бусад Төмөрлөгийн үйлдвэр зэргийг буцааж авах уу?

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр "Эрдэнэт"-ийн 49 хувийн санхүүгийн схемтэй холбоотой хэвлэлийн хурал. Харин Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудлыг шалгах гэсэн боловч буцаасан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн байгаа. Худалдаа хөгжлийн банкнаас, төрөөс хэдэн төгрөг гарсан юм бэ гэдгийг ярилцах хэрэгтэй. Энэ мэдээлэл хэн нэг хүнийг хэлмэгдүүлэх, аж ахуйн нэгжид дарамт үзүүлэх бус хоёр жил хэлэлцсэн зүйлдээ шийдэл гаргах гэж байгаа. Энэ схем ил болоогүй нөхцөлд ямар ч шийдэл гарах боломжгүй. Тийм учраас зориуд эх материалуудыг нууцаас гаргаж байгаа юм. Өнөөдрийг хүртэл энэ хүмүүстэй холбоотой асуудалд Захиргааны хэргийн шүүх нэг талыг барьсан. 

- "Эрдэнэт"-ийн асуудлаар Засгийн газар 20 гаруй удаа шүүх дээр унасан. Нэг нам эрх барьж байгаа энэ үед асуудлыг яагаад цэгцлэхгүй байна вэ?

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: МАНАН бүлэглэл хууль хяналтын байгууллагыг авчихсан. МАНАН төрийн өмчит компаниудыг биш хууль хяналтын байгууллагыг хувьчлаад авчихсан. Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёр хууль хяналтын байгууллагыг эрхэндээ байлгасаар байгаа. "Эрдэнэт"-ийн 49 хувь эргэж ирнэ.  

- "Монголиан копер" корпориацаас Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг шүүхэд өгсөн. Энэ талаар?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Иргэн Пүрэвтүвшин намайг гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд өгсөн байна лээ. Би УИХ-ын гишүүнээр сонгогдоод ямар нэг худал мэдээлэл өгөөгүй. ЗГХЭГ-ын дарга гэдэг хариуцлагатай албан тушаал. Энэ мэдээлэлд нэг ч худал зүйл байхгүй.  н.Пүрэвтүвшин ахын дүүү хэн нэгний гар хөл болж байгааг  хохиров оо. Тийм учраас ахын дүү болгоомжтой бай. Тоглоом тоотой нь дээр. 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх