etoim.mn
photos/233646-06122018-1544063009-226303956-17-13.jpg

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэх АН-ын бүлэг шүүхэд хандахаар болжээ. Тодруулбал, НИТХ-ын өчигдрийн /2019.03.01/ хуралдаанаар Р.Дагвыг НИТХ-ын даргаар сонгохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийг зөрчсөн гэж тус намын бүлэг үзжээ.

НИТХ-ын тэргүүлэгч Л.Нарантуяа энэ үеэр “Өчигдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 09.00 цагт зарлагдсан ч эхлэлгүй удсан. Гэтэл МАН-ын бүлгийн дарга Р.Дагва 11.00 цагийн үед орж ирээд эхлүүлээгүй хуралдаанаас 15.00 цаг хүртэл завсарлага авсан. Эхлүүлээгүй хуралдаанаас завсарлага авч болохгүй. НИТХ-ын даргад Р.Дагва, Ц.Байгалмаа нар өрсөлдөхөөр саналын хуудаст нэрээ бичүүлсэн. Ингээд нэр дэвшигчдийг эцсийн байдлаар баталж, шийдвэрээ гаргаад тооллогын комиссоо батлахаар маргалдах хооронд Ц.Байгалмаа төлөөлөгч нэрээ татсан. Саналын хуудаст нэрээ бичүүлснээс хойш нэр татахыг хуулиар хориглодог. Үүний дараа Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжих эсэх санал, хураалтыг илээр явуулсан. Тиймээс манай бүлэг шүүхэд хандаж байна” гэлээ.

Харин НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Сүүлийн хоёр, гурван сар НИТХ-ын хуралдаанаар томилгоо л ярьдаг боллоо. Хотын даргыг чөлөөлнө, томилно гэж хурал зарладаг ч хойшлуулдаг, завсарлага авдаг арай хийж хуралдахаараа 7-8 цаг хэрэлддэг боллоо. 45 төлөөлөгч тоолох гэж 7 цаг болж байна. НИТХ бие даасан нутгийн өөрөө удирдах байгууллага. Гэтэл сүүлийн үед НИТХ МАН-ын шийдвэрийг дэмждэг хамжлага байгууллага болсон байна. МАН Удирдах зөвлөлийн шийдвэрээ НИТХ-ээр батлуулахаар улайрдаг болсон. Маш эмх, замбараагүй дарамт, шахалтанд хуралддаг боллоо” гэсэн юм.

Тэд мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Батболдыг ямар шалтгаанаар Хотын даргаас огцруулснаа тайлбарлах ёстой байсан. Мөн С.Мөнхчулууныг ямар шалтгаанаар Хотын даргаар батламжлаагүйгээ тайлбарлах ёстой байсан. Гэтэл надад таалагдаагүй учраас батламжлаагүй гэж байна. Эдгээр шийдвэрийг гаргахдаа тайлбар хийгээгүй учраас Ерөнхий сайдыг НИТХ дээр ирж үндэслэлээ тайлбарлахыг манай бүлэг шаардсан ч олонх хүч түрж асуудлаа шийдвэрлэсэн.

НИТХ-ын хуралд огт суудаггүй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хотын даргыг сонгох хуралд л ирж оролцсон. Бусад хүед ч ийм идэвхтэй байж хуарлдаа сууж иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Тэрбээр хуралд ирчихээд дайрсаар байгаад тооллогын комисст орсон. Тооллогын комиссоо батлах гэж хэдэн цагаар маргадаг. Олонх болсон МАН-ын дотоод зөрчилдөөнөөс болж НИТХ-ын нэр хүнд шалан дээр унаж байна. НИТХ бол бие даасан байгууллага болохоос МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг үг дуугүй дагадаг байгууллага биш гэсэн юм.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх