Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Mandakhnaran-GANZORIG-65KG-TR-810x500.jpg

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн  ирэх гуравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд ОХУ-ын Якутад болно. 46 дахь удаагийн тэмцээнд найман баг оролцохоос Монгол Улсын баг “В” хэсэгт АНУ, Гүрж, Ираны шигшээ багтай таарсан бол “А” хэсэгт ОХУ, Япон, Куба, Туркийн багууд бий.

Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

  • 57 кг: Д.Түвшинтулга
  • 61 кг: Г.Отгонбаатар
  • 65 кг: Б.Батмагнай
  • 70 кг: Гавьяат тамирчин Г.Мандахнаран
  • 74 кг: Б.Бямбадорж
  • 79 кг: Гавьяат тамирчин П.Өнөрбат
  • 86 кг: О.Үйтүмэн
  • 92 кг: Б.Өлзийсайхан
  • 97 кг: Ө.Батзул, Л.Төртогтох
  • 125 кг: Д.Хүдэрбулга нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Монголын баг энэ удаа “Дэлхийн цом”-ын 14 удаагийн аварга АНУ, найман түрүүтэй Иран болон 2016 оны хүрэл медальт Гүржийн багтай “В” хэсэгт багтсан. Манай эрчүүд сүүлийн дөрвөн жил дараалан оролцохдоо зургадугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх