Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1543033076_fds.jpg

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын /НИТХ/ ээлжит XXII хуралдаан өчигдөр /2019.02.27/  боллоо. 

Хуралдаан  олон  цаг үргэлжилсний  эцэст  НИТХ-ын даргаар МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг сонгосон юм. Намынхаа Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад нэр дэвших эрх өвөртлөн өрсөлдсөн түүний хувьд 28 хүний саналаар буюу нийт төлөөлөгчдийн 66.67 хувийн саналыг авсан.

Уг нь НИТХ-ын даргын санал хураалтад Р.Дагваас гадна, заалнаас мөн тус намын гишүүн Ц.Байгальмаа нэрээ дэвшүүлсэн байсан. Хоёр хүн нэр дэвших гэж байгаа учраас хуулийн дагуу санал хураалтыг нууцаар явуулах ёстой.

Гэсэн ч тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгох гэж төлөөлөгч нар санал зөрөлдөн шийдэлд хүрэхгүй байсан нь Р.Дагва, Ц.Байгалмаа нарын тохиролцох шалтаг болсон гэлтэй. Учир нь тэд 20 гаруй минут  тооллогын комисст оруулах төлөөлөгчдийн талаар ярилцсаны эцэст Ц.Байгальмаа нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн юм.

Ингээд ганц нэр дэвшигч үлдсэн учраас дэгийн дагуу  санал хураалтыг нээлттэйгээр явуулах  ёстой ч АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсанч  эргэж танхимд  орж ирсэнгүй.  НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд АН цөөнх. Хэдийгээр АН завсарлага авсан боловч МАН-ынхан нэгэнт тохиролцож, нэг нэр дэвшигч дээр санал хураасан учраас Р.Дагва өрсөлдөгчгүйгээр сонгогдсон юм. Одоо НИТХ дахь МАН-ын бүлгийн дараагийн даргыг сонгох л үлдээд байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх