etoim.mn
photos/53386229_2154494134596756_7269707631424438272_o.jpg

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын /НИТХ/ ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2019.02.28/ болно.  Хуралдаанаар НИТХ-ын даргыг чөлөөлж, шинэ даргыг сонгох юм. Өнөөдөр өглөө 09:00 цагт эхлэхээр товлогдсон хурал одоогоор эхлээгүй байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төдийгүй МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу С.Амарсайхан Улаанбаатар хотын даргаар сонгогдсон билээ. Ийнхүү өчигдөр /2019.02.27/ У.Хүрэлсүх шинэхэн хотын даргыг батламжилснаар Нийслэлийн Засаг даргын тамга тэмдгээ албан ёсоор авсан юм.

Тиймээс өнөөдөр НИТХ-ын даргыг сонгоно. Өмнө нь, НИТХ-ын даргаар Нийслэл дэх МАН-ын бүлгийн дарга Р.Давгыг томилох тухай тус намын Удирдах зөвлөлийн шийдвэр хүчинтэй байгаа. Иймээс НИТХ-ын даргаар Р.Дагва сонгогдох болов уу. 

Гэхдээ уг асуудалд Р.Дагваас гадна бусад төлөөлөгчид нэрээ заалнаас дэвшүүлж болох юм байна. Гэвч одоогоор НИТХ-ын хурал эхлээгүй байна. 

Бид НИТХ-ын даргыг сонгох тухай мэдээ,  мэдээллийг цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх