Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/mmmmmmmss.jpg

НИТХ-ын ээлжит бус өнөөдрийн (2019.02.26) хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан 100 хувийн ирцтэй байлаа.

Мэдээж албан тушаалын төлөө бол тэд өдөр шөнөгүй хуралдаж, бие биенээ хэмэлж чаддаг гэдгийг бид УИХ-ын чуулганаас хардаг. Өчигдөр НИТХ-д мөн адил зүйл боллоо. Өглөө 11:30-д минутад эхэлсэн хуралдаан орой 19.20 минутын үед өндөрлөв.

Нууц санал хураалтад бүх төлөөлөгчид буюу 45 төлөөлөгч саналаа өгснөөс 25 төлөөлөгч нэр дэвшигч С.Амарсайханыг дэмжжээ. Харин нэр дэвшигч С.Мөнхчулуунд 19 төлөөлөгч саналаа өгсөн бөгөөд нэг хүчингүй саналын хуудас гарчээ.

Ийнхүү санал хураалтаар олонхийн санал авсан нэр дэвшигч С.Амарсайханыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд уламжлахаар болов. Ерөнхий сайд эрх, үүргийнхээ хүрээнд түүнийг батламжлах эсэх шийдвэрээ гаргана. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын тав хоногт шууд батламжлах хуулийн зохицуулалттай юм.  Анхнаасаа С.Амарсайханыг томилохоор улайрч байсан У.Хүрэлсүх энэ удаад түүнийг тун түргэхэн томилох нь тодорхой биз. Нэлээн хугацаанд гүрийж, гүлдийж суусны эцэст ямартай ч өөрийнхөө хүнийг Хотын даргаар тавьж чадлаа. 

Угаас  Улаанбаатар хотын 1.5 сая иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг даргын харилцан хамтын ажиллагаа, ойлголцол чухал. Өмнөх дарга С.Батболд ч үүнийг ухамсарлан ажлаа хүлээлгэн өгсөн гэх боловч цаад шалтгаан, нөлөө нь юу байсан бэ гэдгийг бид үл мэднэ. 

Тэгвэл хотын улс төрийн сандал суудлын маргаан дууссан гэж бодож байна уу? Үгүй ээ одоо дараагийн НИТХ-ын дарга хэн байх вэ гэдэг асуудал яригдана. МАН НИТХ-ын даргаар Р.Дагвыг томилох улс төрийн шийдвэр гаргаад байгаа юм.

 

Бэлтгэсэн: Э.Мөнх-Эрдэнэ 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх