etoim.mn
photos/munkh.jpg

НИТХ-ийн хурал түр завсарлаад байна. Нийслэлийн Засаг даргад МАН-ын бүлгээс НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн бол төлөөлөгч С.Мөнхчулуун бие даан нэр дэвшиж байна. Тооллогын комиссын бүрэлдэхүүний талаарх МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын санал шүүмжлэл дагуулсан юм. Тооллогын комисст МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг оруулж, цөөнхийн бүлгээс төлөөлөл байхгүй байгаад маргаан дэгдэж, МАН-ын бүлэг завсарлага аваад байна. Энэ үеэр нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.

- Санал тооллогын комиссын бүрэлдэхүүнийг яагаад эсэргүүцсэн бэ?

Монгол Улсын иргэн саналаа ямар нэг хөндлөнгийн нөлөөлгүй өгөх ёстой. Санал хураалтын дүн ямар гарах нь төлөөлөгчдийн сонголт. Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тооллогын комисст хянагчаар орж болохгүй. НИТХ-ын 45 төлөөлөгч бол Монгол Улсын нийслэлийн 1.5 сая иргэнийг төлөөлж байгаа. Тиймээс нийслэлийн 1.5 сая иргэний сонгох эрхэнд халдаж байна гэсэн үг.  АН-аас нэг ч төлөөлөл байхгүй, нэр дэвшигчийн зүгээс нэг ч төлөөлөл байхгүй санал хураалтын комисс байгуулж болохгүй. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрөө ахлаад, санал өгч байгаа гишүүдийг харж байгаад нийслэлийн Засаг даргыг сонгож болохгүй. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй завсарлага авсан. 

- Гишүүдийн сольсоноор санал нөлөөлнө гэж бодож байна уу?

Анхнаасаа нөлөөлөх зорилготой. Өмнө нь тооллогын комисст АН, миний зүгээс бүх талын төлөөлөл байсан. НИТХ гэдэг бол нийслэлчүүдээ төлөөлдөг байгууллага.

- Өмнөх комисст ямар төлөөлөл байсан бэ?

Өмнөх тооллогын комисст С.Амарсайхан нэр дэвшигчийн зүгээс н.Сүхбаатар, Бат-Амгалан, миний зүгээс Сандаг-Очир, Баярсайхан, АН-ын зүгээс Одонтунгалаг гэж төлөөлөгч байсан. Ингээд таван төлөөлөгч гурван талын төлөөлөл оролцож байсан юм. МАН социал демократ үзэлтэй юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх