Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/750ddd788ea1ca13f0abb33142c5b063.jpg

Нийслэлийн Засаг даргыг сонгох эсэх асудлаар АН-ын бүлгийн нэг цагийн завсарлага авлаа. НИТХ-ын МАН-ын бүлгээс арван минутын завсарлага аваад хурал дөнгөж сая эхэлгүүт АНзавсарлага авлаа.

МАН-ын бүлгийн дарга Р.Дагва  санал хураалтын тооллогын комисс батлахаар санал оруулсан ч төлөөлөгчдийн зүгээс эсэргүүцэж, өмнөх тооллогын комиссыг хэвээр батлах ёстой гэсэн санал оруулсан юм. Тиймээс МАН-ын бүлэг завсарлага авч, энэ асуудлыг хэлэлцээд хуралдаан үргэлжилж эхэлсэн ч дахин Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авлаа. 

Өмнөх хурлын тооллогын комиссын таван гишүүний бүрэлдэхүүнд Д.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан Ц.Одонтунгалаг нар байсан юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх