etoim.mn
photos/20180609_p1c9lum6it5ar1c5qtuh1ue2p9f1.jpg

НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөж байгаа юм.

Санал хураалт явуулах тооллогын комиссыг  Батсүмбэрэл, Отгонсүх, Мөнхжаргал, Д.Амарбаясгалан нарын таван хүний нэрийг тооллогын комисст оруулах саналыг МАН-ын бүлгийн дарга Р.Дагва гаргасан нь маргаан дэгдээв. Тооллогын комисст АН-ын төлөөлөл байхгүй байлаа. 

Үүнтэй холбоотой НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга: НИТХ гэдэг бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Гэтэл сонгуулийн санал хураах тооллогын комисс улс төрийн шийдвэр гаргах гэж байна. Энэ санал хураалтаар хэн томилогдох нь хамаа алга. Сонгууль шударга байх ёстой. Цөөнхийн төлөөлөл тооллогын комисст байх ёстой. Мөн тооллогын комиссын таван хүний бүрэлдэхүүнтэй явуул гэсэн бол нэр дэвшигч С.Мөнхчулуун:

Би тооллогын комиссыг өмнөх бүрэлдэхүүнтэй байлгах санал гаргаж байгаатай санал нэг байна. Учир нь өнөөдөр ч нэр дэвшигчид адил байна. Мөн хэвлэл мэдээлэлд нээлттэй байлгах саналтай байна гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч н.Тулгын гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнгүй. Төлөөлөгч н.Тулга “Яагаад та нар өмнө тооллогын комиссыг дэмжихгүй байгаа юм. Ямар асуудал гаргасан юм. Дахин санал хураалт явуулъя” гэлээ.  

НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл: МАН-ын бүлгийн дарга Р.Дагва сая түүхэн үг хэллээ. "Тооллогын комисс бол улс төрийн шийдвэр. Тиймээс манай намын бүлгийн санал нэгдмэл байхаар шийдсэн" гэлээ. 

НИТХ-ын төлөөлөгч н.Мөнхбат: Би МАН-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Мөнхбат гэж хүн байна. Нийслэлийн Засаг даргаа нийслэлийн иргэддээ нээлттэйгээр сонгох хэрэгтэй. Өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Амарсайхан НИТХ-ын төлөөлөгч байгаа. Тиймээс ашиг сонирхлын зөрчил үүснэ. Тооллогын комисст С.Амарсайханыг тооллогын комиссоос хасах хэрэгтэй.

 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх