Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180609_p1c9lum6it5ar1c5qtuh1ue2p9f1.jpg

НИТХ-ын ээлжит бус хуралдааны нэг цагийн завсарлага дуусч, дөнгөж сая эхэллээ. Хуралдааны эхэнд НИТХ дахь Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл горимын санал хэллээ.

Тэрбээр, С.Амарсайхан дарга хурал удирдаад явчих гээд байна. Хэлэлцэх эсэх асуудлыг анхнаасаа ярьдаг. С.Амарсайхан удирдах ёсгүй юм. Ашиг сонирхлын зөрчил байж болохыг үгүйсгэхгүй. С.Мөнхчулууныг ерөнхий сайд буцаасан шалтгааныг мэдмээр байна. Иргэдийн хурлаас нэр дэвшүүлж явуулсан хүнийг ямар шалтгаанаар буцаасан юм. Чухал асуудал хэлэлцэж байгаа хурал хуулийн дагуу явах ёстой шүү" гэв.

Ингээд хуралдааныг эхлүүлж, С.Амарсайханы нэрийг НИТХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн учраас НИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдаан даргалахаас татгалзаж, Б.Батнасан төлөөлөгч НИТХ-ын хуралдааны даргалж байна. 

НИТХ дахь АН-ын бүлгээс "Хотын даргад нэр дэвшигчээс Ерөнхий сайд яагаад татгалзсан бэ? гэдгийг өөрөөс нь асуух ёстой. Тиймээс Ерөнхий сайдыг татгалах үндэслэлээ НИТХ-д ирж тайлбарлахыг шаардаж байна" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

Улмаар гормын санал хурааж, нийт төлөөлөгчийн 18 дэмжиж, 25 дэмжээгүй учраас асуудлыг шууд хэлэлцэж байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх