etoim.mn
photos/nith irts.png

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан төлөөлөгчдийн 60 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцэх асуудлыг танилцуулан баталлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн юм. Харин заалнаас төлөөлөгч С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байгаа. 

НИТХ-ын ээлжит бус хуралдааныг эхлэхтэй зэрэгцээд хуралдааны танхимын гадна "шударга ёсыг шаардсан иргэдийн төлөөлөл лоозон барьж жагссан байлаа. 

НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нийслэлийн Засаг дарга нэр дэвшигчийг танилцуулах юм. Харин НИТХ дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авах санал гаргалаа. Тиймээс хуралдаан түр завсарлалаа. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх